Д.Ганбат: Малчид малын тоо толгой, бэлчээр, ялангуяа худагт анхаарал тавихыг хүссэн
"Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Ганбат оролцож байна.
- Чуулган завсарлах хугацаанд ямар ажил амжуулж байна?
Чуулган завсарлаад Баянхонгор аймагт тойрогтоо ажиллаж байгаад ирлээ.
- Орон нутагт хийх хэрэгжүүлэх ажил, сонгогч түмэнтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсох ажил хэр эрчимтэй хийгддэг вэ?
Байнга хийгдэнэ. УИХ-ын завсарлагааны үеэр, болж өгвөл амралтын өдрүүдэд явахыг боддог. УИХ-аас гарч байгаа бодлого шийдвэрүүд, улс оронд болж байгаа чухал үйл ажиллагааг танилцуулж сонгогчидтойгоо санал бодлоо хуваалцана. Тэдний захиа даалгаврыг авч бодлого шийдвэрийг орон нутгийн иргэдийн санал бодлыг тусгах гээд ажил байдаг.
- Сая явахдаа сонгогчидтойгоо уулзав уу? Таны хэрхэн хүлээж авч байна. Та нүүр бардам сонгогчидтойгоо уулзаж чадаж байна уу?
Уулзаж чадаж байгаа. Сая таван хоног ажиллаад ирлээ. Манай Баянхонгор аймагт хоёр шинэ сумын төсөл хэрэгжүүлж байгаа. Мөн ҮХАА-н яамнаас "Шинэ хөдөө- Шинэ малчин" хэлэлцүүлэг боллоо. Энэ нь манай Бууцагаан суманд болсон. Гурван булаг сумандаа очиж адуучдын дунд тэмцээн зохион байгуулсан. Хамгийн гол нь Баянхонгор аймгийн цагдаагийн газар гэмт хэрэгтэй, малын хулгайтай яаж тэмцэж байна, үр дүн хэр байгааг харилцан ярьж ойлголцлоо.
Манай Баянхонгор аймгаас дөрвөн улсын сайн малчин, гавьяат малчин нэг, улсын тэргүүний тариаланч нэг төрсөн. Монгол улсад 1117 тэмээ тоолуулсан амжилттай. Мөн цагаан сарын өмнөхөн гавьяат болсон малчнаар орлоо, санал бодлыг нь сонслоо. Орон нутгийнхаа ард иргэдтэй уулзаж, сум, багаар явж ард түмнийхээ дунд явлаа. Манай Баянхонгор аймагт нийтдээ цасан бүрхүүлтэй гэхдээ хаврын урин цаг наашилж хүмүүсийн сэтгэл тэнүүн сайхан байна.
(2-р хэсэг)
- Малчдын зүгээс төрөөс барьж байгаа бодлогод ямархуу санал бодол илэрхийлж байна. малын тоо толгой гэхээсээ илүү малын чанар ихээр яригдаж байгаа. Энэ тал дээр малчид ямар саналтай байна?
Малчид малын тоо толгой, бэлчээр, ялангуяа худагт анхаарал тавихыг хүссэн. Нөгөө талаар Бөмбөгөр сумын улсын сайн малчнаар зочилсон. Тэнд малын үйлдвэр угсаа, ашиг шимийг сайжруулах, зах зээл дээр ойрхон байх санал тавьсан. Энэ маш зөв. Манай орон гурван сая хүн амтай, 45 сая малтай болсон.
Тэгтэл Хятадаас, Малайзаас сүү зөөсөөр байна. Үнэндээ байгаа баялгаа боловсруулаад, экологийн цэврээ хүнсээр хангах талаар анхаарах хэрэгтэй байна. Мөн 1117 тэмээтэй иргэн бол монгол төгрөгөөр тэрбумтан, долларын саятан гэсэн үг. Хүмүүсийн хүсч мөрөөдөөд байдаг Америк мөрөөдөл монголд биелж байна шүү дээ.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс....