УИХ-ын гишүүн Д.Ганбат тойрогтоо ажиллав
УИХ-ын намрын чуулган завсарласан үеэр гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж эхэлсэн.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат тойрогтоо ажилласан юм. Тэрбээр Баянхонгор аймгийн Бууцагаан сумд зохион байгуулагдсан “Шинэ малчин-Шинэ хөдөө” сэдэвт хэлэлцүүлэг, Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцов.
Мөн Бууцагаан сумд хэрэгжиж байгаа “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явц болоод Заг, Бөмбөгөр сумдаас тодорсон улсын сайн малчдын гэрээр орж хүндэтгэл үзүүлж өвөлжилтийн байдалтай нь танилцав. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газраас Гурванбулаг сумд зохион байгуулсан мал сүргийг гэмт халдлагаас хамгаалахад чиглэгдсэн ажил арга хэмжээний хүрээнд явагдсан “Адуучин” тэмцээнийг үзэж сонирхсон юм.
Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлсэн орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангуудын үйл ажиллагаа бодитой хэрэгжиж, сумын иргэд төсвөө өөрсдөө баталж, захиран зарцуулах болсон нь үр дүнгээ өгсөн ажил болсон гэдгийг сумын удирдлагууд энэ үеэр дуулгалаа. Мөн Баянлиг сумын “Шинэ сум” төслийн ажилтай танилцаж, МУ-ын Гавьяат малчин Ц.Шинэнгийнд зочилсон юм.