Х.Болорчулуун гишүүн боломжийг ашиглана
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.03.14

Х.Болорчулуун гишүүн боломжийг ашиглана

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун чуул­­­ганы завсар­ла­гаанаар тойрогтоо ажиллаж байгаа билээ.

Тойрогтоо ги­­шүүдийн хувьд УИХ-аас бат­лаг­даж гарсан хууль, тогтоомж, шийд­вэрүүдийг танил­цуулан, сурталчлах их ажлаар хөдөө орон нутгийг зорьдог.

Х.Болорчулуун гишүүний хувьд Дорнод аймагтаа ажиллангаа, өөрийн ажил амьд­ралын гараагаа эхлүүлсэн Булган су­мандаа ч уулзалт зохион байгууллаа. Тэрбээр мэдээж өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьсан бөгөөд 40 тонн малын тэжээл, хивэг хандивлаж, гурван оюутны сур­галтын төлбөрийг хариуцах болсон ту­хайгаа дуулгажээ.

Учир нь өнгөрсөн намар Булган су­мын малын бэлчээрийн 60 шахам хувь нь хээрийн түймэрт шатаж, олон айл гамшигт өртсөн. Тиймээс мань ги­шүүн сумын иргэдэд ийн тус болохын зэ­рэгцээ сумын уугуул хүүхдүүд их, дээд сур­гуулиа төгсөөд сумандаа тогтвор суур­шил­тай ажиллах урам болгон төлбөрийн асуудлыг сонгожээ.

Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 80-100 сая төгрөгийн зээлийн төсөл олгоход дэмжиж ажил­ла­хаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл парла­ментад суугаа боломжоо ашиглан эрхэм ги­шүүн энэ суманд багагүй хөрөнгө оруу­лалт хийхээр болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.