МЗХ-ны төлөөлөгчид Малайзын залуучуудын үндэсний зөвлөл, Азийн залуучуудын зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа
МЗХ-ны төлөөлөгчид Зүүн Өмнөд Азийн орнуудаар хийж буй айлчлал Малайз Улсад үргэлжилж байна.Өнгөрсөн 4-р сарын 29-ны өдөр МЗХ-ны төлөөлөгчдийг Малайзын Залуучуудын Үндэсний Зөвлөл Куала Лумпур хот дах өөрийн төв байранд Зөвлөлийн ерөнхийлөгч Мухаммед Малики Мухаммед Рапи болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Малики ирсэн төлөөлөгчдөд Малайзын Залуучуудын Үндэсний Зөвлөлийн /МЗҮЗ/ бүтэц, үйл ажиллагааны чиглэл, зорилго зорилтын талаар танилцуулсан байна.МЗҮЗ нь 1948 онд байгуулагдсан, Азийн хамгийн ууган үндэсний хэмжээний Залуучуудын Зөвлөл бөгөөд залуучуудын эрх ашгийг хамгаалдаг 39 байгууллагыг өөртөө багтааж нэгдсэн удирдлагаар хангадаг төрийн бус байгууллага юм. Залуучуудын нийт эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн тулгамдсан асуудлуудыг төр засагтаа тавьж шийдүүлдэг.
Малайзын Засгийн Газраас МЗҮЗ-ийг үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болохыг хүлээн зөвшөөрсөн. Энэхүү зөвлөлийн гишүүн нь 15-40 насны залуу байж, өөр бусад залуучуудын аль нэг байгууллагын гишүүн байх шаардлагатай.Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хувьд НҮБ-ийн гишүүн байгууллагууд, Дэлхийн Залуучуудын Ассемблей /ДЗА/, Азийн Залуучуудын Зөвлөл /АЗЗ/болон бүс нутгийн болон өөр олон улсын залуучуудын байгууллагуудтай холбоотой ажилладаг.
Малайз улс
Уулзалтанд Азийн Залуучуудын Зөвлөл /АЗЗ/-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Аззизудин байлцлаа. АЗЗ-ийн төв мөн МЗҮЗ дээр байрлах бөгөөд Малайз улсад хийж буй МЗХ-ны төлөөлөгчдийн айлчлалыг зохион байгуулахад тус 2 байгууллагын удирдлагууд, ажилтнууд ихээхэн идэвхи санаачлага гарган ажиллаж, зохион байгуулалтыг өндөр түвшинд хийсэн юм.
Орой нь монголын төлөөлөгчдийг АЗЗ-ийн ерөнхийлөгч доктор Мухаммед Кир Тоёо өөрийн биеэр хүлээн авч уулзлаа. МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат болон бусад төлөөлөгчдөд Малайзулсыг зорин ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд Монгол улс 2014 онд Азийн Залуучуудын Чуулга Уулзалтыг зохион байгуулах гэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.АЗЗ-ийн гишүүн орнуудМонгол Улсад саналаа өгсөн нь Монгол Улс чуулганыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэл хүлээлгэж байгаагийн илрэл гэсэн юм.
АЗЗ-ийн ерөнхийлөгч доктор Мухаммед Кир Тоёо Монгол улс 2014 онд Азийн Залуучуудын Чуулга Уулзалтыг зохион байгуулах гэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ
МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат доктор Кир Тоёод хариу талархал илэрхийлж, өнгөрсөн 2013 онд Камбоджийн Вант Улсын нийслэл хотноо зохион байгуулагдсан Азийн Залуучуудын Чуулга Уулзалтын үеэр Чуулганыг 2014 онд МЗХ-оос Монгол Улсад зохион байгуулах эрх авахад Малайзын тал ихээхэн дэмжлэг үзүүлсэнд ихээхэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд бусад орны хүлээлгэсэн итгэлийг алдахгүйн төлөө хариуцлагатай ажиллахаа амлалаа.
Уулзалтанд Малайз дах оюутан залуучуудын холбооны тэргүүн Н.Лхагвадорж, нарийн бичгийн дарга Т.Одгалбаяр нар оролцлоо. Малайз Улсад Монголоос 300 гаруй оюутан залуус сурдаг юм байна.Уулзалтын төгсгөлд Монголын тал Азийн Залуучуудын Чуулганыурилгыг гардуулж, талууд бэлэг дурсгалын зүйлс солилцон, дурсгалын зураг авахуулсан юм.