Ц.Цолмон: Цахилгаан станцуудыг хурдан барих хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой ярилцлаа. Тэрээр манай сайтаар бүтэн жилийн турш экспертүүдээр хэлэлцүүлэгдсэн эрчим хүч, авто зам сэдвийн хүрээнд, экспертүүдийн саналд хариу байр сууриа илэрхийлсэн юм.
-Эрчим хүчээ хэрхэн хөгжүүлэх вэ. Сэргээгдэх эрчим хүчийг яаравчлахыг экспертүүд хэлсэн. Таны бодол?
Манай улс эрчим хүчний нөөц ихтэй орон учраас эрчим хүчээ уул уурхайгаас түрүүлж хөгжүүлэх шаардлагатай. Багануурын цахилгаан станц, Улаанбаатарын цахилгаан станц, Өмнөговьд баригдах станцуудыг яаравчлах саналтай байна. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь зайлшгүй хэрэг. Усан цахилгаан станцыг Говь-Алтай болон бусад газруудад барихаар ярьж байгааг зөв гэж боддог.
-Хямд эх үүсвэрийн хувьд цөмийн эрчим хүчийг хүлээн зөвшөөрөх асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
Харин цөмийн эрчим хүчийг хүлээн зөвшөөрөх саналын тухайд станц
Франц улс нийт эрчим хүчний хэрэглээний 80 орчим хувийг цөмийн цахилгаан станцаас гаргаж авдаг гэдэг нь дэлхийд хамгийн өндөр тоо
барих хэмжээнд яриад хэрэггүй болов уу. Станцаас өмнө цөмийн шар нунтаг, ураныхаа ашигт малтмалыг ашиглаж, хайж сурах хэрэгтэй.
Энэ чиглэлд Франц, Япон улсын компаниуд хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа. Манай улс цөөн хүн амтай учир бусад улсуудтай хамтран цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх нь зөв. Алс хэтдээ эрчим хүчний эх үүсвэрүүд дуусвал цөмийн хүчний станцтай байх хэрэгтэй.
-Авто замын салбарын хувьд салбарын мэргэжилтнүүдийн зүгээс зам засвар арчлалтын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж байсан. Тухайлбал жил бүр аймаг, орон нутгийн АЗЗА /авто зам засвар арчилгаа/ төрийн өмчит үйлдвэрийн газруудад маш бага төсөв өгснөөс болж 10 км зам засах мөнгөөр 100 километр засдаг гэсэн. Үнэлгээг нэмэх шаардлагатай гэж боддог уу?
Нэг талаар тийм ч нөгөөтэйгүүр замын чанар их муу байгаа. Салбарынхан үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Зарим хурдны замуудыг гадны хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч нараар чанарын өндөр түвшинд хийлгэх хэрэгтэй.
Замын чанарыг хоёр гурван шат ахиулах шаардлагатай. Замаа цаг хугацаандаа хурдан дуусгах хэрэгтэй. Улаанбаатар хотын хувьд зам муутай. Төв замаа хэтэрхий шүтчихсэн. Тиймээс бусад орны жишгээр хорооллын доторхи туслах хөндлөн замуудыг бий болгоё. Гадны орны жишгээр бол 100 метр яваад л хөндлөн зам гарсан байдаг. Хөндлөн зам нь автомашины зогсоол болдог учраас замын түгжрэлийг шийднэ.
Замын салбарт бас нэг яригдэх зүйл нь чанарын асуудал. Салбарынхан онцгой анхаарах хэрэгтэй. Чанаргүй замд хариуцлага тооцож, чанараа хоёр гурван шатаар ахиулах хэрэгцээтэй.