Хяналт шалгалтыг Нийслэлийн Боловсролын газраас тавьдаг
Сэтгэл санааны эсрэг шийтгэлийг бүх орчинд хуулиар хориглохыг уриалж байгаа энэ үед Нийслэлийн 93-р сургуулийн захирал гуравдугаар ангийн сурагчид гар хүрсэн хэрэг гарсан. Энэ талаар эцэг, эх нь гомдол мэдүүлэх гэсэн боловч тус сургуулийн захирал нь эцэг, эхчүүдээр гомдолгүй гэсэн гарын үсгийг зуруулжээ.
93-р сургуулийн захирал н.Энхтүвшингийн хүү нь тус сургуулийн гуравдугаар ангид суралцдаг байна. Ингээд дөрөвдүгээр сарын 11-ий баасан гариг биен тамирын хичээл орж байхад захирал хоёр ч хүүхдэд гар хүрч байгааг сургуулийн камерт бичигдсэн бичлэгээс харж болно. 93-р сургууль нь лаборатори 40 сургуулийн нэг.
Лаборатори сургуулийн захирлыг БШУ-ны сайдын тушаалаар томилдог бол хяналт шалгалтыг Нийслэлийн Боловсролын газраас тавьдаг. ЕБС-ийн захиралд боловсролын чиглэлээр мэргэшсэн таваас доошгүй жил ажилласан гэдэг үндсэн шаардлага тавьдаг. Харин сурагчид гар хүрсэн тохиолдолд:
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана: “Тухайн хэргийг ямар түвшинд хийсэн байна гэдгийг эцэг эхчүүд гэдэг юм уу, хохирогчын гомдол, санал дээр үндэслэдэг. Түүнээс бус гар хүрсэн болгонд тэгнэ, ингэнэ гэсэн зүйл байдаггүй. Үүнийг тухайлсан нөхцөл байдалтай уялдуулдаг. Мэдээж хүүхдэд гар хүрсэн тухай асуудал нь нотлогдвол бид холбогдох хууль, журмын дагуу ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авагддаг”