Бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү
2014.05.02

Ө.Энхтүвшин: Бүх сайд нарыг орж ирсний дараа хуралдааныг эхэлж байя

УИХ-ын чуулганы хуралдаан өглөө 9.00 цагт  эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүй байсаар 10 цаг өнгөрөөж эхэллээ. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин горимын санал гаргалаа.

Тэрбээр хэлэхдээ "1 цаг 03 минутын дараа чуулганы хуралдаан эхэлж байна. Гишүүд бид өглөө 09 цагт орж ирээд сууж л байна. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хашихад УИХ, байнгын хорооны хуралдаанд ямар ч саад байхгүй гэж та бүхэн өчигдөр шийдвэр гаргасан. Тийм учраас үүнээс хойш, түүнээс цааш бүх сайдын чуулганы хуралдаанд ирсний дараа хуралдааныг эхэлж байх горимын санал гаргаж байна" гэв.