УИХ-ын дэд дарга С.Бямбацогт
2012.09.06
С.Бямбацогт: Хүүхдийн мөнгөөр халхавчлан өмнөх амлалтаа орхигдуулах нь
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТТОЙ ярилцлаа.
-Төсвийн тодотгол УИХ-д ороод ирлээ. Орлого нэлээд дутаж байх шиг байна. Үүнийг хаанаас нөхөхөөр төлевлөж байгаа юм бэ?
-Энэ оны төсвийн орлого нэг их наяд орчим төгрөгөөр дутахаар тооцоо хийгдсэн юм билээ. Тэр хэмжээгээр бүсээ чангалах ёстой. Харамсалтай нь, шинэ Засгийн газар зарлагыг бууруулах талд нүдээ олсон санал оруулж ирсэнгүй. 2008-2009 оны дэлхий нийтийг хамарсан хямралтай адилхан хямрал айсуй байна гэж эдийн засатид ярьж байна шүү дээ. Урд хөршийн үйлдвэрлэл уналтад орсон нь төсвийн орлогод нөлөөлж байна. Манай төсвийн орлогыг гол бүрдүүлдэг зүйл нь уул уурхайн бүтээгдэхүүн. Үүний бараг 94 хувь нь ганц Хятад улс руу гардаг. Гэтэл тэнд үйлдвэрлэл буурахаар Монгол Улсын төсөвт орох орлого эрс буурч байна. Дээр нь Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах байсан ч чадсангүй. Тиймээс төсөв санхүүгийн энэ хүндрэлтэй үед аль болох бүсээ чангалж, зардлаа танах хэрэгтэй байна.-Засгийн газар зардал танах талд ямар санал оруулж ирсэн юм бэ?
-Төсвийн урсгал зардлыг бууруулах ёстой юм. Н.Алтанхуягийг Тэргүүн шадар сайд, С.Баярцогтыг Сангийн сайд байхад оруулж ирсэн төсвийг бид баталсан. Өөрөөр хэлбэл, Баярцогтын боож, базаж оруулж ирсэн төсвийг баталсан. Ингэхдээ төсвийн орлогыг 20 гаруй хувиар нэмэх, төсвийн урсгал зардлыг 55 хувиар нэмэх санал орж ирсэн. Үүнийг шинэ Застийн газар буулгах санал оруулж ирэх байсан юм. Гэтэл тодорхой ахиц гаргасангүй. Хэмнэж болох урсгал зардлаа бууруулах бус урт хугацаандаа нийлүүлэлтийг дэмжиж байдаг хөрөнгө оруулалтын зардлыг танаж оруулж ирлээ. Энэ бол буруу бодлого гэж би үзэж байгаа.-Хүүхдийн мөнгийг сэргээж, 20 мянган төгрөг cap бүр нэмэх санал оруулж ирлээ. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Хүүхдийн мөнгийг 2009 он хүртэл өгч байсан. Энэ хугацаанд гарч байсан сул талууд бий, давуу талууд ч бий. Засгийн газрын хүүхдэд мөнгө өгөх бодлогын еренхий агуулга нь зөв. Гэхдээ цэгцлэх шаардлагууд байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн зургадугаар сарын 18-нд Хүүхдийн мөнгө олгох тухай хуулийн төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барьсан байдаг. Энэ төсөлд юу гэж заасан гэхээр хэт өндөр орлоготой иргэдийн хүүхдэд мөнгөө олгоод яахав гэсэн байдаг. Яагаад гэвэл, тэр хүүхдүүдийн амьдралд 20 мянган төгрөг нөлөөлөхгүй. Харин зайлшгүй мөнгө шаардлагатай хүүхдүүдэд, тодруулбал зайлшгүй дэмжлэг шаард-лагатай хэсэгт хүүхдийн мвнгө өгөх төсөл санаачилсан байдаг. Энэ төслийг бид ярих ёстой байсан. Яагаад гэвэл, 2005-2009 онд хүүхдийн мөнгө өгөхөд 20 орчим хувь нь мөнгөө авдаггүй байсан. Нийгмийн боломжтой хэсэг нь авдаггүй болохоор ийм агуулгаар төсөл оруулж ирэх байсан юм. Энэ агуулгаар оруулах байтал хавтгайруулж оруулж ирлээ. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хамтатгаад хэлэлцэх боломжтой байтал дан ганц Засгийн газрын санаачилсан хуулийг хэлэлцэх гэж байна.-МАН, АН-ын 2008 оны сонгуулийн амлалт юу болсон бэ. Энэ онд өгч дуусах ёстой биз дээ?
-1.5 саяыг иргэн бүрт өгөх амлалтынхаа 500 мянгыг 21 мянгаар өгөөд дууссан. Одоо 1.5 сая иргэн маань бэлнээр нь нэг сая төгрөгөө авъя гэсэн хүсэлт ирүүлчихсэн байгаа. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тодорхой хувь нь 340 мянган төгрөгөө авч дуусаагүй байна. Үлдсэн хүмүүс нь хувьцаа эзэмшье гэсэн байгаа. Тиймээс эхний ээлжинд бэлнээр нь менгөө авъя гэсэн 1.5 сая иргэн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийгөгөх ажлыг нэн тэргүүнд шийдэх ёстой. Урдын амлалтаа бие-лүүлж дуусчихаад хүүхдийн мөнгө ярих ёстой байсан. Нэг сая төгрөгийг шийдэхгүйгээр хүүхдийн мөнгө өгч, өмнөх амлалтаасаа буцсан хандлага гаргаж байгаа нь зохимжгүй. Уг нь энэ чинь МАН, АН-ын 2008 оны сонгуулийн амлалт. МАН, АН-ын 2008-2012 оны Засгийн газрын үед энэ амлалтыг хэрэг-жүүлж эхэлсэн. Хэрэв сонгуулиар МАН олонхи болсон бол үлдэж байгаа иргэддээ нэг сая төгрөгийг гүйцээж олгох ажлыг шууд хэрэгжүүлэх байсан юм. Харамсалтай нь, АН-ынхан хүүхдийн мөнгөний халхавчин дор урдын амлалтаа орхигдуу-лах гэж байна.-Ер нь энэ хүүхдийн мөнгө, нэг сая төгрөг гээд бэлэн мөнгийг төсөвт тусгах боломж байгаа юм уу?
-Байхгүй. Хүний хөгжил сан өөрөө орлого олоод, эргүүлж зарцуулдаг байх ёстой. Гэтэл бид сан биш касс байдлаар яваад байна. Зарчим нь буруу яваад байна. Хүний хөгжил сангийн орлого дутуу байхад Засгийн газар 300 тэрбумын бонд гаргаж дутууг нь нөхье гэж байгаа. Өмнөх нэг сая иргэддээ, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ өгч дуусаагүй байж дахин хүүхдийн мөнгө өгөхөд энэ онд л 60 тэрбум төгрөгийн шаардлага гарна. Нэмж ачаа авч байгаагаа Засгийн газар даахгүй л дээ. Уг нь бүсээ чангалж, аль болох зардлаа багасгах, орлогоо нэмэх талд анхаарснаар хямралыг амжилттай давна. Хүүхдэд мөнгө егех нь буруу биш ч үе шаттай, ээлж дараатай, эрэмбэтэй шийдэх ёстой. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шүү дээ. Бодвол орон нутгийн сонгуулийг л тооцож байгаа байх. Ингэж улстөрийн өнцгөөс харж улсын эдийн засгийгхүнд нөхцөл байдалд оруулах нь засаг барьж байгаа намд ч хэцүү байх.-Орлогоо нэмэх талд зарим татварыг хөндөж байх шиг байна. Тухайлбал, суурь үнэд хамгийн их нөлөөлдөг шатахууны татварыг нэмж эхэлсэн нь жижиглэнгийн үнийг өсгөх вий гэсэн болгоомжлол байна?
-Дизель түлшний татварыг нэмэх санал тодотголоор орж ирсэн. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас тодорхой хэмжээнд шатахууны татварыг хөдөлгеж байх эрхийг Засгийн газарт өгчихсөн байгаа. Энэ хүрээнд ди-зель түлшний татварыг нэмбэл энэ түлшийг хэрэглэдэг аж ахуйн нэгж, ер нь түлшний оролцоотой байгаа юмнуудын үнэ нэмэгдэнэ. Засгийн газрын зүгээс хэт өндөр орлого олдог уул уурхайн компаниуд дизель түлш хэрэглэдэг гэж татвар оруулж ирсэн юм билээ. Уг нь зөвхөн уул уурхайн компаниуд дээр тавих татвараа нэмэх байснаас дизель түлшний татварыг нэмэх нь жирийн иргэдэд ч хөлдөө чирэх байх.-Урсгал зардал бус хөрөнгө оруулалтыг хаслаа гэж та хэлсэн. Яг хэдэн төг-рөгийн хөрөнго оруулалтыг хасахаар санал оруулж ирсэн юмбэ?
-Хөрөнгө оруулалтыг 300 орчим тэрбумаар танаж байна. Ингэхдээ анхзарах юмнууд байна. Шинэ сонгогдсон УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, шинэ БШУ-ы сайд Л.Гантөмөрийн ярьж байгаа юм нь хүүхдийн цэцэрлэг, сургууль барья гэсэн. Долдугаар сард эмэгтэй гишүүд анх цэцэрлэгт анхаарч байгаагаа хэлсэн. Дараа нь С.Ганбаатар гишүүн ч тэгсэн. Есдүгээр сарын 1-нд Еренхийлөгч хичээл заахдаа ч энэ талаар ярьсан. Шинэ сайд Л.Гантөмөрч цэцэрлэг, сургууль маш чухал байгаа учраас хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ гэсэн. Гэтэл бодит байдал дээр ярьж байгаа, хийж байгаа нь зөрөөд байна. Зөвхөн Ховд аймгийн жишээ авч хэлье. Төсвөөс Ховд аймгийн дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийн барилгын хөрөнгө оруулалт хасагдахаар орж ирсэн. Өөрөөр хэлбэл, төсөвт суучихсан зардлыг тодотголоор хасахаар орж ирлээ. Хөрөнгө оруулалт бол нийлүүлэлтийг, урсгал зардал эрэлтийг нийл үүлдэг шүү дээ. Нэмж хэлэхэд, төрийн албан хаагчид хуулиас хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж жирийн иргэд хохирох юм хүртэл орж ирлээ. Ховд аймаг бол баруун хязгаар. Тэнд амьдарч байгаа иргэд, малчдыг гap утастай болгоё гэсэн. Өвчин зовлон тохиолдох, ган зуд болоход хамгийн хурдан холбоо барих хэрэгсэл бол гар утас шүү дээ. Тиймээс хөдөөгийн малчдаа гар утастай болгоё гэж Ховд аймгаас сонгогдсон гишүүд 1.7 тэрбум төгрөг төсөвт суулгуулсан. Гэтэл Засгийн газар нь УИХ-ын баталсан төсвийн хуулийг зөрчөөд хэрэгжүүлж чадаагүйнх нь төлөө төсвөөс хасч байна.Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж жирийн иргэдийг хохироож байгаа асуудлыг тодотголоор оруулж ирсэн нь буруу. Уг нь төр Үндсэн хуулиар ард иргэдээ аятай, тухтай амьдруулах үүрэгтэй. Энэ үүргийн дагуу УИХ-аас төсевт 1.7 тэрбум төгрөг суулгаад өгчихсөн байхад төрийн албан хаагчид хэрэгжүүлээгүй байна. Гэтэл үүнийг төсвийн тодотголоор хассан нь буруу. Нөгөөтэйгүүр, төсвийн алдагдлыг нөхөхөер 600 тэрбумын бонд гаргахаар төлөвлөж байна. Ийм байдлаар буюу өр тавьж асуудлыг шийдэж болохгүй. Дараа нь үүнийг ямар орлогоос төлөх вэ гэдэг нь асуудал.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.