Ж.Бат-Орших: Хүртээмжтэй даатгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна
Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Оршихтой ярилцлаа. Энэ жил даатгалын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаа юм.
-Өнөөдөр даатгалын салбарын хөгжил ямар шатандаа явж байна вэ. ДНБ-нд даатгалын хураамжийн орлого 0,5 хувийг эзэлж байгаад ямар дүгнэлт өгөх вэ?
1934 онд Монгол улсад даатгалын байгууллага байгуулагдсан. Манай улсын даатгалын эрчимтэй хөгжлийн хугацаа нь даатгалын хууль эрх зүйн орчин бүрдсэн 2004 оноос эхтэй. Өнөөдрийн байдлаар Монголд даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Жолоочийн хариуцлагын даатгалын хууль мөрдөгдөж байгаа нь төрөөс даатгалыг хөгжүүлэх чиглэлээр гаргасан бодлогын дэмжлэг гэж ойлгож байгаа.
Бодлогын дэмжлэгээс өөр төрийн дэмгүйгээр хөгжиж байгаа салбар гэж болно.. Өмнө нь улсын ганцхан компани байсан бол өнөөдөр 17 болтлоо өргөжсөн. Даатгалын 20 гаруй зуучлагч компани, 3000 гаруй төлөөлөгч ажиллаж байна. Цаана нь хохирол үнэлдэг үнэлгээний компани гэхэд л 14 байна. Эдийн засгийнхаа өсөлттэй зэрэгцээд дэвшил гаргаад явж байгаа салбар. Иргэдэд даатгалын талаарх ойлголт муу байгаа ч сүүлийн жилүүдэд нэлээд сайжирсан.
Амьдралын даатгал гэдэг нь хүний амь настай холбоотой. Тодорхой хугацаанд амьдраад нас барвал, эсвэл тодорхой хугацааны дотор надад янз бүрийн юм болвол гэдэг тухайд авч үзэх эрүүл мэндтэй холбоотой даатгал юм.
Эргээд харахад наян жилийн хугацаанд олсон ололт амжилт их байлгүй яах вэ. Ерөнхий өсөлт бол дажгүй. Хөгжсөн орнуудын хувьд даатгал нь санхүүгийн салбарт үр өгөөжтэй дэмжлэг үзүүлдэг.
2013 онд даатгалын компаниуд нийтдээ 93 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлж, нийт хөрөнгийн хэмжээ нь 126 тэрбум төгрөгт хүрсэн. Өсөлт нь 15 хувь. Гэхдээ ерөнхий хэмжээ нь бага. ДНБ-ийн 0,5 хувийг эзэлж байна. Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт 10-15 хувь байдаг.
-Цаашид даатгалын хүрээг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ. Бидний эргэн тойронд эрсдэл байгаа шүү дээ?
Иргэдийн санхүүгийн боловсрол, тэр тусмаа даатгалын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарах ёстой. Манай иргэдийн маш бага хувь даатгалд хамрагддаг. Хамгийн сайн хийлгэдэг даатгал нь жолоочийн хариуцлага болон тээврийн хэрэгслийн даатгал. Иргэдийн даатгал өртөг зардал өндөртэй, иргэн бүртэй тулж ажиллах шаардлага гардаг. Ялангуяа хөдөө орон нутагт малчдад хүрч ажиллах нь зардал өндөртэй. Байгууллагын даатгал нь үүний эсрэг. Зардал бага. Монголд хөрөнгө, уул уурхайн тоног төхөөрөмж, гэнэтийн ослын даатгалыг их хийлгэдэг.
Иргэдийн амьдрал тааруухан учраас даатгалд хамрагдах нь бага. Гэхдээ эргээд өөрт нь ямар их хэрэгтэйг ойлгох хэрэгтэй. Тухайлбал жолоочийн хариуцлагаас 15 тэрбумыг хураамж аваад 10 тэрбумыг нь эргүүлээд өгсөн. Энэ салбарыг сайн ойлгохгүй хүмүүс биднийг 5 тэрбумын ашиг олсон гэж л хардаг. Гэтэл хохирол нөхөн төлөх хэмжээ маш сайн байгаа юм. 60 гаруй хувийг нь нөхөн төлөлтөд өгч байгаа нь үр өгөөжтэй гэсэн үг.
Гэхдээ мөнгөний асуудал учраас нэлээдгүй хэл амтай байдаг. Бид хуулийнхаа дагуу л ажилладаг.
-Даатгалын салбарт хичнээн хүн ажиллаж байна вэ. Тэдгээрийн мэргэшлийн байдал?
Даатгалын салбарт нийтдээ 3000 гаруй хүн ажилладаг. Орон тооны бус төлөлөөгчөө оруулвал 3500 хол давах байх. Даатгалын боловсон хүчин нэг үеэ бодвол бэхжиж байгаа. Бид оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал зохиож, ивээн тэтгэдэг. Мөн даатгалын төлөөлөгчийн сургалтыг явуулдаг.
- Даатгалын хууль эрх зүйн орчны хувьд ямар байна. Нэлээдгүй хуулинд өөрчлөлт орохоор яригдаж байгаа сурагтай?
Даатгалын бодлогыг Сангийн яам, хяналт зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороо хийдэг. Маш олон хариуцлагын даатгалын хуулиуд явж байгаа. Таримлын даатгалын тухай хууль, Эмнэлгийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хууль гэх мэт. Хариуцлага бол дандаа хуулиар зохицуулагдана. Бүх улс оронд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал байдаг. Манай улс хамгийн сүүлд хэрэгжүүлсэн. Иргэд хамгийн багадаа 33 мянган төгрөг төлөөд дээд тал нь жилд хэдэн ч удаа 5 сая төгрөг авах боломжтой байгаа. Гэхдээ хэзээ ч энэ талаараа олон нийтэд мэдээлдэггүй. Даатгал хэр хүртээмжтэй байна гэдгийг эндээж харж болно.
-Амьдралын даатгалыг дэлхий нийтээр хэрэглэж байна. Улсаас хамаарахгүйгээр иргэд тэтгэмжийн даатгалд хамрагдаж болно. Манайд ийм төрлийн даатгал хийж байна уу?
Уг нь боломжтой. Манайд даатгалын хоёр систем байгаа бөгөөд нэг нь нийгмийн даатгал, нөгөө нь арилжааны даатгал. Нийгмийн даатгалыг төрийн байгууллага хийдэг.
Тэтгэвэр, эрүүл мэндийн сайн дурын даатгалыг бид хийж болно. Гэхдээ
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал. Суурь хураамж: “А” ангилал – 12 500 төг “В” ангилал – 33 000 төг “С “ ангилал – 42 500 төг “Д” ангилал – 53 000 төг “Механизм” ангилал – 12 500 төг 10-р сарын 1-нээс өмнө даатгуулаа
хийхдээ амьдралын даатгал хийх эрх авах ёстой. Манайд нэг л компани ийм эрхтэй.
Амьдралын даатгалыг хүмүүс их хийлгэхгүй байгаа нь хүмүүсийн амьдралын түвшин болон нэг хүнд оногдох ДНБ-тэй холбоотой. Нэг хүнд оногдох ДНБ 20 мянгаас 30 мянган ам.доллар болвол хүссэн хүсээгүй даатгалд хамрагдах нөхцөл нь бүрддэг. Харин өнөөдрийн талхаа яаж ольё гэж байгаа хүмүүст бол хэцүү
-Барилгын осол, Нарантуулын зах шатлаа гэхэд даатгалын тухай хэсэг ярьсан. Энэ төрлийн даатгалд яаж хамрагддаг вэ?
Хэсэг бужигнасан. Тэгээд л чимээгүй болсон. Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн захиргаа даатгалыг хэрэгжүүлэх талаар биднээс санал авч байснаа таг болчихсон. Монгол хүний ажил хэрэгч бус зан байдаг даа. Даатгалын компаниуд үйл ажиллагаагаа улам сайжруулаад л байгаа. Даатгал бол ирээдүйн амьдрал.
-Төр экспортын даатгалаа дагнан эрхэлдэг хичнээн улс байдаг вэ. Сүүлийн үед үндэсний даатгалын корпорацийг төр байгуулна гэж ярих боллоо?
Экспортын даатгалыг төрийн компани нь тусдаа хийдэг орнууд бий. Гэхдээ заавал тэднийг дуурайх албагүй. Монголд даатгалын өчнөөн компани ажиллаж байна. Хууль эрх зүйн орчин нь бүрдчихсэн. Төр хувийн хэвшлийн бусад салбарыг дэмждэг шигээ зах зээлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг даатгал, банк санхүүгийн байгууллагаа дэмжмээр санагддаг.