С.Бямбацогт Ёс зүйн дэд хороонд хандана гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
2014.04.14

С.Бямбацогт Ёс зүйн дэд хороонд хандана гэв

Пүрэв гаригт УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат "Сүүлийн үед МАН-ын бүлгээс явуулж буй  улс төрийн үйл ажиллагаа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан эрээ, цээргүй явуулга Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийг үгүйсгэж, асуудлыг өөрсдийн дур зоргоор тайлбарлаж байна" гэсэн мэдэгдэл хийсэн билээ.

Тэгвэл өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ талаар тайлбар хийв. Тэрээр "Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэсний илрэл бол АН-ын бүлгийн даргын мэдэгдэл юм. Шаазан бурхан, баастай бурхан гэж ярьдаг шүү дээ.

Өнөөдөр эрх баригчид яг тийм болчихсон юм биш үү. Хуулийн шаардлага тавьж болдоггүй. УИХ-ын гишүүн парламентын чуулганы танхимд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх  нь чөлөөтэй. Хэлсэн

Сайд-гишүүн өөрийнх нь албан тушаал, ашиг сонирхолтой холбоотой асуудлаар санал өгөх нь сонирхлын зөрчил үүснэ гэж Х.Тэмүүжин сайдын санаачилсан хуульд заасан.

үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуультай.Сайд-гишүүн өөрийнх нь албан тушаал, ашиг сонирхолтой холбоотой асуудлаар санал өгөх нь сонирхлын зөрчил үүснэ гэж Х.Тэмүүжин сайдын санаачилсан хуульд заасан.

Би энэ хуулийг л сануулж бичиг өгсөн. Тэр байтугай сөрөг хүчнийхээ бүлгийн даргыг дарамталж, сөрөг хүчнийхээ дуу хоолойг боомилох гэсэн оролдлого хийж байгаа нь үнэхээр ёс зүйгүй үйлдэл юм.

Тиймээс энэ асуудлаар байнгын хороод, цаашлаад Ёс зүйн хороонд хандана. Харин Ц.Баярсайхан гишүүний өрөөнөөс алдагдсан гээд байгаа тэр бичгийн хувьд  гишүүний өрөөнөөс алдагдаагүй. Үүнд өөр хэн нэгэн хүнийг буруутгаад, ажил албатай нь хариуцлага ярих шаардлагагүй. Үүнийг УИХ-ын гишүүн би өөрөө хуулийн хүрээнд олж авсан" гэсэн юм.