Манай улс цусны 7-10 хоногийн цусны нөөцтэй
МАНАЙ УЛС ЦУСНЫ 7-10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ
2014.04.11

Манай улс цусны 7-10 хоногийн цусны нөөцтэй

Цусны донорын дэлхийн өдрийг угтаж төрийн захиргааны төв байгууллагын ажилтан, албан хаагчдыг сайн дурын, авлагагүй донорын эгнээнд нэгтгэх үүднээс Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-өөс “Цусны донор болж, амьдрал бэлэглэе” гурван сарын аян зохион байгуулж буй.

Аяны хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал тэргүүтэй салбарын яамны мэргэжилтнүүд төрийн албан хаагчдыг цусаа бэлэглэхийг уриалан, өөрсд өө донорын эгнээнд нэгдсэн юм. Н.Удвал сайд анх удаа цусаа өгч буйгаа хэлээд “Та бидний өгсөн багахан хэмжээний цус олон арван хүнд амьдрал бэлэглэдэг учраас ийм буянтай үйлсэд төрийн албан хаагчдыг нэгдээсэй гэж уриалж байна” гэв.

ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед цус цуглуулах ажил эрчимтэй явагдах боллоо. Нэг талаас сайн хэрэг ч нөгөө талаас цусны нөөц хомс байна уу даа?

-Манайх орон нутагт буй нийт 26 салбар төвөөсөө сар бүр тайлан мэдээ авч, улсын хэмжээнд байгаа цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг мэдээлдэг. Өнөөдрийн байдлаар тайван үеийн 7-10 хоногийн нөөцтэй байна. Цусны нөөц бүрдүүлэх нь харьцангуй ойлголт. Манай төв 13-14 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Сүүлийн арван жилд донорын тоо хоёр дахин нэмэгдсэн.

Ялтаст эдийн бүтээгдэхүүнийг гэхэд 3-5 хоног хадгалах боломжтой. Тиймээс өдөр тутмын цус цуглуулах үйл ажиллагаагаар богино хугацаанд хадгалах бүтээгдэхүүний байнгын нөөц бүрдүүлдэг. 45 хоног, зургаан сар, жилээр хадгалдаг бүтээгдэх үүнийг эмнэлгүүдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн найман бүлгээр үйлдвэрлэдэг. Мөн урт хугацаагаар хадгалах боломжтой бүтээгдэх үүнүүдийг тодорхой хэмжээнд нөөц өлсөн. Тодруулбал, гамшгийн үед, цус, цусан бүтээгдэхүүн хэрэг болсон тохиолдолд ашиглах нөөц бий.

-Цусаа өгөөч гэж байнга гуйдаг улс манайхаас өөр хаана ч байхгүй байх. Дэлхийн хотууд цус, цусан бүтээгдэхүүнийхээ нөөц, хангамжийг хэрхэн бүрд үүлдэг юм бол?

-Гаднын орнуудад сайн дураараа цусаа өгөх үйл ажиллагаа өргөн хэмжээнд өрнөдөг. АНУ болон өндөр хөгжилтэй орнууд донор гэж хэн бэ, түүний ач холбогдол, үүргийг хүүхдүүдэд багаас нь ойлгуулдаг. Сурагчид 17 нас хүрээд цусаа тогтмол өгдөг. Гаднын орнуудад 1000 хүний 4-5 хувь нь цусаа тогтмол өгдөг бол манайд энэ тоо дөнгөж 0.8 хувьтай байгаа. Монгол Улс 2012 оноос эдийн засгийн хувьд дунд хөгжилтэй орны тоонд багтдаг боллоо.

Дунд хөгжилтэй орны 1000 хүний 1.5 хувь нь цусаа байнга өгдөг байхад тухайн улсынхаа цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангана гэж үздэг. Гэтэл манайд хоёр дахин бага байгаа. Тиймээс иргэдийн донорын талаарх мэдлэг ямархуу байгаа болон юунд анхаарвал зохистой вэ гэдгийг судалсан. Тиймээс хэд хэдэн зорилт тавин ажиллаж байна.

Эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернэт, сайтаар сурталчилж эхэлсэн. Донорын эгнээг өргөжүүлж, цус, цусан бүтээгдэхүүний үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн онд боловсруулсан. Эрүүл мэндийн сайдын зөвлөл болон Засгийн газраар батлуулчихвал чухал ач холбогдолтой баримт бичиг болох юм.

Сүүлийн арван жилд донорын тоо хоёр дахин нэмэгдсэн ч төрөхийн хүндрэл, осол гэмтэл, хорт хавдар, цусны төрөлхийн эмгэгүүд болон бусад өвчин нэмэгдэж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэх мэт шинэ технологи нэвтэрч байгаа. Түүнчлэн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх, судасны эмгэг, хавдар, гэмтэл, хордлого, осол эзэлж байгаагаас цус, цусан бүтээгдэх үүний хэрэглээ нэмэгдэж, нөөц бүрдүүлэх нь чухал болоод байна.