Х.Нямбаатар: ДЭМБ-ын Стандартад нийцсэн эмнэлэг 2016 онд ашиглалтад орно
СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2014.04.07

Х.Нямбаатар: ДЭМБ-ын Стандартад нийцсэн эмнэлэг 2016 онд ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүрэгт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын      стандартад нийцсэн Эрүүл  мэндийн төв барих гэж байгаа талаар тус дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатараас тодруулсан юм.

-Сонгинохайрхан ДЭМБ-ын стандартад нийцсэн Эрүүл мэндийн төв хэзээ барих вэ?

 -Сонгинохайрхан дүүргийг эрүүл мэндийн жишиг дүүрэг болгох санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр тус дүүрэгт ДЭМБ-ын стандартад нийцсэн Эрүүл мэндийн төв барина.

Манай улсад ДЭМБ-ын стандартад нийцсэн нэг ч эмнэлэг байхгүй. Иймээс Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн 10 сая ам.доллар болон хөнгөлөлттэй зээлийн 25 сая ам.доллараар Эрүүл мэндийн төвийг барихаар болсон. Барилгын ажил ирэх онд эхэлж, 2016 онд ашиглалтад орно. Азийн хөгжлийн банкнаас зураг төсөл боловсруулах тендер зарласан байгаа.

 -Эрүүл мэндийн төвийн хүчин чадал ямар байх вэ?

-Нийтдээ 350 ортой. 70-аад төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийг эрүүл мэндийн жишиг дүүрэг болгох ажлын хүрээнд одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эмнэлэг болон Эрүүл мэндийн төвийн үйлчилгээг сайжруулахаар ДЭМБ-аас төсөл хэрэгжүүлж байна.

 -ДЭМБ-ын стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэх эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа юу?

 -ДЭМБ-аас     эмч, мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах сургалтыг зохион байгуулж байгаа.

 -Эрүүл мэндийн төвийн барих газрыг төлөвлөсөн үү?

-Одоогийн Эрүүл мэндийн төвийн урд 2.2 га талбайд барина. Газар чөлөөлөлтийн ажил дууссан. Харин гарцын талбайн газар чөлөөлөх асуудал үлдээд байна.