МХЕГ, ОБЕГ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
МХЕГ, ОБЕГ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2014.04.10

МХЕГ, ОБЕГ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран ажиллахаар болж өчигдөр МХЕГ- ын дарга Д.Батмөнх, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн дагуу талууд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хамтарсан хяналт шалгалт хийх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, хууль тогтоомж, стандарт дүрэм журмыг сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Түүнчлэн эрсдэлд суурилсан хяналтыг төлөвшүүлэх, иргэдээ эрсдэлээс хамгаалах арга ухаанд сургах зорилт тавиад байгаа аж.

Тухайлбал, барилга байгууламжийн угсралт, бат бэх аюулгүй байдал, газар хөдлөлтийн тэсвэрлэлт, цахилгаан тоног төхөөрөмжийн хэрэглээ, аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдал, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын үйл ажиллагаа зэрэгт хяналт тавьж ажиллах юм. Мөн мал, амьтны гоц халдварт өвчин гарсан үед хамтрахаар болжээ.