Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.04.07

Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна

 Буянт ухаа 1 хороолол болон төрөх эмнэлэг, ахмадын эмнэлэг болон архивын газар зэрэг Хан-Уул дүүргийн шинээр баригдаж байгаа барилгуудын бохир усны цэвэрлэх байгууламжийг шинэ аргаар шийдвэрлэсэн байна.

Тоног төхөөрөмж болон агааржуулалтын систем нь бүрэн автомат цэвэршүүлэх гадаргаараа  байгаль орчинд ээлтэйгээр манай улсад хамгийн өндөр зэрэглэлийн  цэвэрлэх байгууламжийг анх удаа ашиглалтад оруулж байгаа гэж салбарынхан нь онцолж байлаа.

Цэвэрлэх байгууламж нь Хан-Уул дүүргийн 9,10-р хорооны шинээр баригдаж байгаа барилгуудын бохир усыг хүлээн авч механик, биологийн цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэх юм. Өвлийн улиралд хүйтний нөлөөнөөс хамгаалахын тулд сендвичин барилгаар битүүмжилжээ.

Шинээр тоноглосон цэвэрлэх байгууламж бохир усыг зохих түвшинд хүртэл цэвэрлэж Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, туул голын усны бохирдлыг багасгахад нөлөөлнө.

Цаашдаа шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл хуучин байгууламжуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай салбар яамнаас мэдээлж байлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: “Цэвэрлэх байгууламжийг шинээр барих шаардлага бий. Хоногт 2000 м.куб ус цэвэрлэх байгууламж нэлээд удаашралтай байсан учраас засгийн газартай ярьж хуучин МИАТ-ын мянгын цэвэрлэх байгууламжийг өргөтгөе гэсэн шийдвэр гарсан."

Шинээр тоноглосон цэвэрлэх байгууламж бохир усыг зохих түвшинд хүртэл цэвэрлэж Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, туул голын усны бохирдлыг багасгахад нөлөөлнө гэж салбарынхан үзэж байлаа. Ийм байгууламжийг 21 аймгийн хот, суурин газарт ашиглах боломжтой.