Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив
Сангийн сайд Ч.Улаан хуулийн төсөл өргөн барив
2014.04.01

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Сангийн сайд Ч.Улаан өнөөдөр /2014.04.01/ өргөн барилаа.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1993 онд анх батлагдан гарснаас хойш 2002, 2003, 2006 болон 2011 онд нийт 6 удаа нэмэлт өөрчлөлт орсноор өнөөг хүртэл мөрдөгдөж байгаа юм.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллага болон жижиг дунд аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлагналын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх ажээ. Үүний үр дүнд үндэсний аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт татах чадвар дээшилж, тэдгээрийн санхүүгийн тайлан, мэдээлэл бодит байдлыг илэрхийлж чадаагүйгээс гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгч санхүүгийн байгууллагад учрах эрсдэл буурч, хөрөнгө, санхүүгийн зах зээл хөгжих, ингэснээр үндэсний эдийн засаг хөгжих чухал нөхцөл бүрдэх болно хэмээн төсөл санаачлагч үзэж байгаа аж