Д.Дамба:“Mining tech-2014” үзэсгэлэн энэ жил 7 дахь жилдээ зохион байгуулагдсан
“Ийгл” телевизийн “Зочны цаг” ярилцлагын цагаар Уул уурхайн үндэсний ассоциацын Ерөнхийлөгч Д.Дамба оролцож байгаа юм.
- Өнгөрсөн долоо хоногт жил болгон болдог “Mining tech” үзэсгэлэн боллоо. Уул уурхайн ханган нийлүүлэгчийн үзэсгэлэн гэж нэрлэдэг. Энэ үзэсгэлэн ямар далайцтай, хэр зэрэг онцлогтой болов гэдгээс Монголын уул уурхайн салбарын өнөөгийн дүр төрхийг харж болохоор байдаг. Ер нь үзэсгэлэнгийн байдал ямар байв. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өргөжин тэлсэн байв уу? Эсвэл уул уурхайн компаниуд царцанги байдалтай байна уу?
Тэгэхээр “Mining tech-2014” үзэсгэлэн энэ жил 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Анх 2007 онд Вагнер ази тоног төхөөрөмжийн компани манай ассоциаци хоёр хамтран зохион байгуулснаас хойш жил болгон болдог арга хэмжээ юм. Энэ арга хэмжээгээр Монголын уул уурхайн салбарын техник тоног, төхөөрөмж, техник, технологийн шинэчлэл, уул уурхайн бусад аж ахуйн нэгж, байгуулагууд тэр дундаа жижиг, дунд, том бизнес эрхлэгчид бүгд хамаардаг үзэсгэлэн яармаг юм. Энэ үзэсгэлэн яармагын гол ач холбогдол нь уул уурхайн салбарын дүр төрхийг харуулдгаар онцлог. Энэ жилийн үзэсгэлэнд 10 гаран орон зонхилсон 40-өөд компани оролцлоо. Урд урдын үзэсгэлэн яармагт 70-аад компани оролцдог байсан. Нийтдээ 60 гаран хувьтай байгаа юм.
Энэ нь уул уурхайн салбарын эдийн засагтай холбоотой гэж бид үзсэн. Компаниуд орлого байхгүй, үзэсгэлэнд орох хэмжээний үйл ажиллагаа нь жигдэрч чадаагүй байдалтай байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл зогсонги байдалтай байгаатай уялдаж энэ үзэсгэлэнгийн арга хэмжээ харагдж байна.
Гэхдээ үзэсгэлэн болдгоороо болж байна. Энэ жилийн үзэсгэлэнгийн хүрээнд бид ажил мэргэжлийн уралдаан зарлаж байгаа. Уул уурхайн салбарын хүнд механизмын операторуудын дунд ажил мэргэжлийн уралдаан зохиож байгуулж байгаа. Энэ уралдаан бол ОУ-ын хэмжээний стандартын дагуу явагдаж байгаагаараа онцлог. Эндээс шалгарсан хүмүүс Японд болдог ажил мэргэжлийн уралдаанд оролцох болзолтой байгаа.
Мөн энэ уралдаанаар ард иргэдэд уул уурхайн үйлдвэрлэлийн онцлог, техник, технологийн дэвшил, давуу тал, тэнд ажиллагсдын ур чадварыг ойлгуулахад чиглэгдэж байгаа. Жишээлбэл: Энд эксковатораар гольф тоглож байна. Энэ бол хэр баргийн хүн модоор цохиод чаддаггүй зүйлийг эксковаторын шанагаар цохиод бөмбөгөө гольфийн нүхрүү оруулах хэмжээний ур чадвартай байна.
Манай үзэсгэлэн ганц худалдагч талын эрх ашиг биш, худалдан авагчийн эрх ашигтай хамааралтай хамтарсан амьд үзэсгэлэн болдгоороо онцлог.
Түүнчлэн энэ салбарын операторчид дорж хаяж гол дөрвөн төрлийн техникийг бүрэн эзэмшсэн байх ёстой. Тухайлбал: нэгт: эксковатор, хоёрт: самосмол ачигч, гуравт: дугуйт ачигч, дөрөвт: автогрэйдэр гэсэн 4 техник оруулж уралдуулж байгаа. Тэр салбарт ажиллаж байгаа залуучууд ямар ч техник ажиллуулах хэмжээнд очсон гэдгийг харуулж байна. Нийтдээ 70 гаруй хүн оролцлоо. Бид ийм олон хүн оролцоно гэж бодоогүй. Эндээс шилдэг, тэргүүний авьяастай залуучууд харагдаж байна.
Мөн мишээл экспо дээр сонирхолтой үзэсгэлэн болж байгаа. Энэ жилийн үзэсгэлэнг амжилттай явуулахад Солонгосын “Дүүсэн” ферм гол ивээн тэтгэгчээр ажиллалаа. Мөн Вагнер ази тоног төхөөрөмжийн компани тэмцээнийг зохион байгууллаа. Моннис групп өөрийн оруулж ирдэг бүх техник, брэндийг тавьж үзүүлэн онцгой хямдрал зарласан.
- Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн өмнөх жилийн оролцоо багасаад 70 ордог байсан бол 40 ордог болсон гэлээ. Энэ бол өөрөө эдийн засгийн нөхцөл байдалтай шууд уялдаж байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр уул уурхайн ханган нийлүүлэгчдийн оролцоо яагаад багасчихав аа гэхээр шууд Оюутолгой төсөлтэй холбоотой гэж хараад байна. Та үүнтэй санал нийлэх үү? Оюутолгой төсөл 2 дахь шатны санхүүжилт зогсчихоод байгаа. Энэ хэдийгээр ажилд орох төлөвтэй байна, Та уул уурхайн ассоциацийн Ерөнхийлөгчийн хувьд ямар мэдээлэлтэй байна вэ?
Ер нь энэ тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн оролцоо бага болсон нь ганц Оюутолгой биш олон компаниудын үйл ажиллагаа нь зогсонг байдалтай байна. Эндээс хамаарч байна.
Нөгөө талаар Оюутолгойн үйл ажиллагааны хоёрдахь санхүүжилтийг нь явуулмаар байна. Ингэснээр олон Монголын аж ахуй нэгж, байгууллагууд энэ үйл ажиллагаанд татагдан оролцох, бизнесээ явуулах нөхцөл бололцоо бүрдэх ёстой. Энэ бол зөвхөн Рио тинтотой хамааралтай асуудал биш ээ. Жишээлбэл: Өчигдөр манай үзэсгэлэн дээр Оюутолгой компани, Эрдэнэс тавантолгой компани хоёр өөрсдийн бараа материал, ханган нийлүүлэлтийн өнөөгийн дүн байдлыг танилцуулж, цаашдын зорилгоо тодорхойлж, мөн ямар дүрэм, журам, стандарт хангасан бараа материалыг хүлээж авдаг талаараа мэдээлэл хийсэн.
Манай үзэсгэлэн ганц худалдагч талын эрх ашиг биш, худалдан авагчийн эрх ашигтай хамааралтай хамтарсан амьд үзэсгэлэн болдгоороо онцлогтой...