Олон улсад орлогоорооо тэргүүлэгч баялгийн сангууд
Саудын Араб
2014.03.27

Олон улсад орлогоорооо тэргүүлэгч баялгийн сангууд

 Уул уурхайгаас орж ирэх гэнэтийн их орлого нь “баялгийн хараал”-ын шалтгаан болдог. Тэгвэл “баялгийн хараал”-аас тойрч, ерөөл болгосон орнуудын нууц нь Баялгийн сан гэдгийг монголчууд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд ярив. Бусад улсуудад  байдаг баялгын сангуудын тухай хүргэж байна.

АНУ-ын Лас Вегаст төвтэй “Баялгийн сангийн хүрээлэн”- гээс өнгөрсөн онд дэлхийд зартай баялгийн сангуудыг “хэтэвчнийх” нь хэмжээгээр эрэмбэлжээ. Тоо болоод хөрөнгийнхөө хэмжээгээр ч Булангийн орнуудын Баялгийн сан эл жагсаалтад “толгой цохиж” байна.

Дэлхий дахины баялгийн сангуудын зарим нь ирээдүй хойч үеийнхээ ачааг үүрэлцэх хадгаламжийн хэлбэртэй, сангийнхаа хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр арвижуулж байхад, зарим нь Засгийн газрын зардлын хэлбэлзлийг багасгах тогтворжуулалтын сан байдаг аж.

НОРВЕГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭВРИЙН САН (GPF)

Улс: Норвегийн вант улс
Байгуулагдсан он: 1990
Хөрөнгө: 818 тэрбум ам.доллар
Эх үүсвэр: Газрын тос
Хэлбэр: Сан
Хүн амын тоо: 5.06 сая
Нэг хүн ногдох хөрөнгө: 161,660 ам.доллар

Нефтийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын татварын орлого, тусгай зөвшөөрлийн төлбөр зэргээр хөр өнг өө бүрдүүлсэн Норвегийн Засгийн газрын тэтгэврийн сангийн үйл ажиллагааг Норвегийн Төвбанкны харьяа “Norges Bank Investment Management” хариуцдаг аж. Европ төдийгүй дэлхийн баялгийн сангууд дунд хамгийн томд тооцогдож байгаа эл сан нийт хөрөнгийнхөө 40 хувийг олон улсын хувьцааны зах зээлд эргэлдүүлж байсан бол 2009 оны зургадугаар сараас хойш 60 хувьд хүргэжээ. 35 хувийг нь үнэт цаасны зах зээлд оруулж, 2010 оноос эхлэн хөрөнгийнхөө таван хувийг үл хөдлөх хөрөнгийн салбарт зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргажээ. 300 сая ам.долларын үндсэн хөрөнгөтэйгөөр гараанаас гарсан сангийн нийт хөрөнгө 2019 оны эцэс гэхэд нэг их наяд, 2030 онд 1.3 их наяд ам.долларт хүрэх тооцоог Норвегийн Сангийн яамнаас танилцуулаад байна.

АБУ ДАБИГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР (ADIA)

Баялгийн санд 2017 оноос хөрөнгө хуримтлуулж эхлэх боломжтой хэмээн Сангийн яамны мэргэжилтнүүд тооцжээ

Улс: АНЭУ-ын Абу Даби хот
Байгуулагдсан он: 1976
Хөрөнгө: 773 тэрбум ам.доллар
Эх үүсвэр: Газрын тос
Хэлбэр: Сан
Хүн амын тоо: 921,000
Нэг хүн ногдох хөрөнгө: 839,305 ам.доллар

Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газрын үндсэн хөрөнгө жилд 10 хувиар өсөж байдаг. Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангуудын нэгд зүй ёсоор тооцогддог Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар олон улсын санхүүгийн салбарт үлэмж нөлөөтэй. Өдгөө хувьцаа, Засгийн газрын үнэт цаас, дэд бүтэц, үл хөдл өх хөрөнгө, хаалттай хувьцаа болон бусад (хеж сан, таваарын арилжааны зөвлөх) салбарт хэдийнэ байр сууриа баталгаажуулсан аж. Хөрөнгө оруулалтын газар нь дотроо дэд сангуудад хуваагддаг бөгөөд дэд сан бүр тухайлсан салбарт хөрөнгө оруулах асуудлыг хариуцдаг юм байна. Байгууллагынхаа нийт хөрөнгийн 70-80 хувийг гадаад зах зээлд эргэлтэд оруулдаг гэсэн тооцоо бий. Мөн АНУын институционал үл хөдлөх хөрөнгийн голлох худалдан авагч юм. Гэхдээ 2007, 2008 онд оргил цэгтээ хүрээд байсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгааг судалгааны байгууллагууд онцолжээ. Дэлхийн бусад баялгийн сангуудын дунд хөрөнгө, үйл ажиллагаагаараа онцгойрдог энэ байгууллагад Захирлуудын зөвлөл нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад оролцох эрхгүй байдаг аж. Харин түүнийг тусгай хороодоор хэлэлцэж шийдвэрлэдэг юм байна.

САУДЫН АРАБЫН МӨНГӨНИЙ АГЕНТЛАГ (SAMA)

Улс: Саудын Араб
Байгуулагдсан он: тодорхойгүй
Хөрөнгө: 675.9 тэрбум ам.доллар
Эх үүсвэр: Газрын тос
Хэлбэр: Төвбанкны дэргэдэх Сан
Хүн амын тоо: 29.2 сая
Нэг хүн ногдох хөрөнгө: 23,147 ам.доллар

Түүхий нефтийн экспортоор дэлхийд тэрг үүлдэг Саудын Арабын баялгийн сан хөрөнгийнх өө хэмжээгээр дэлхийд гуравдугаарт бичигдэж байна. Газрын тосныхоо орлогын дийлэнх хэсгийг олон улсын зах зээлд эргэлдүүлж, ашгаар нь сангаа зузаатгасаар байгаа аж. Сангийн хөрөнгийнхөө дийлэнхийг эрсдэл багатай үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбарт зарцуулдаг юм байна. Мөн Засгийн газрын үнэт цаас хэлбэрээр тодорхой хувь нь байршдаг гэж шинжээчид үздэг. Түүнчлэн дотоодын компаниудын хувьцаа, үл хөдлөх томоохон хөрөнгүүд эзэмшдэг аж.

ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОРПОРАЦ (CIC)

Улс: БНХАУ
Байгуулагдсан он: 2007
Хөрөнгө: 575.2 тэрбум ам.доллар
Эх үүсвэр: Ашигт малтмалын бус орлого
Хэлбэр: Корпорац
Хүн амын тоо: 1.354 тэрбум
Нэг хүн ногдох хөрөнгө: 424.8 ам.доллар

Ашигт малтмалын бус орлогоор сангийнхаа суурийг тавьсан эл байгууллагын үйл ажиллагааг товчхон тодорхойлбол, Хятадын гадаад валютын нөөцийн тодорхой хэсгийг зарцуулж, хөрөнг өө зузаатгах. Анх 2007 онд 200 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдг өө хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд дөрөвд үгээрт бичигдэж байна. БНХАУ 2007 оны байдлаар 1.4 их наяд ам.долларын гадаад валютын нөөцтэй байсан бол 2013 онд 3.44 их наяд ам.доллар болтлоо өсчээ. Энэ нь Сингапурын “Temasek Holding”-ийн үйл ажиллагаанаас үлгэрлэж байгуулсан гэх баялгийн сангийн үр дүнтэй үйл ажиллагааны ач хэмээн шинжээчид үздэг. Ам.долларын гадаад валютын нөөцөө бууруулж, өмчөө төрөлжүүлснээр үл хөдл өх хөрөнгө, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж байна. БНХАУ-ын Засгийн газар 2007 онд 1.55 их наяд юанийн Засгийн газрын үнэт цаас арилжиж, үндсэн хөрөнгийг нь бүрдүүлж байжээ. Хөрөнгө оруулалтын корпорац үнэт цаасны төлбөр төлөхөд зориулж Төрийн зөвлөлд ноогдол ашиг хуваарилдаг юм байна. Эл байгууллагын гүйцэтгэх удирдлага нь ТУЗ бөгөөд гишүүдийн томилгоог БНХАУ-ын Төрийн зөвлөл шийддэг аж.