Б.Гантулга: Эрүүл малаас л эрүүл сүү гарна
Сүү өөрөө эмзэг бүтээгдэхүүн тул харилцагч, хэрэглэгчид маань зөв хадгалж, савлагаан дээр заасан хугацааны дотор хэрэглэж дуусгахыг анхаарах хэрэгтэй.
2014.03.27

Б.Гантулга: Эрүүл малаас л эрүүл сүү гарна

“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа.

-Хүнсний үйлдвэрлэл үйлдвэрлэл дотроосоо хамгийн хүнд үйлдвэрлэл. Танай үйлдвэрлэлийн онцлог юу вэ?

Сүүний үйлдвэрлэл нь бусад хүнсний үйлдвэрлэлийг бодоход түүхий эдийнх нь байгалийн шинж чанар нь богино хугацаанд муудаж гашилдаг тул үйлдвэрлэлийн процессын аль ч шат дамжлагатаа илүү хурд, өндөр хариуцлагыг биднээс шаардаж байдаг онцлогтой л доо. Өөрөөр хэлбэл өнөөдөр саасан сүүгээ маргааш савлая, машин эвдэрлээ гээд хойшлуулна гэсэн ойлголт байхгүй гэсэн үг юм.

-Хэрэглэгчдийн зүгээс ирсэн санал гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ? Ямар гомдол ирдэг вэ?

Хэрэглэгчдийн сэтгэл ханамж бол бидний хамгийн түрүүний гол зорилгын нэг юм. Хэрэглэгч манай бүтээгдэхүүнийг аваад сэтгэл ханамжтай байх, итгэлтэй байлгах нь бидний зорилго.   Үүний нэг илрэл нь манай үйлдвэр 2011 онд олон улсын ISO9001:2008 чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн. Энэ стандартын шаардлагын дагуу хэрэглэгчдээс ирсэн гомдлыг бүртгэж аван манай дээр гомдол бүрийг шийдвэрлэн, засч залруулан,

Өнөөдрийн байдлаар задгай шингэн сүүний үнэ 1200 төгрөг байна. Эх сурвалж: ҮХААЯ

сайжруулахын төлөө хичээн ажиллаж байна.

Хэдий тийм ч манай харилцагч, хэрэглэгчдийн өөрсдийн буруу хадгалалт, тээвэрлэлтээс  болон бүтээгдэхүүний шинж чанарт өөрчлөлт орсон гомдол ирсэн санал гомдлын дийлэнх хувийг эзэлж байдаг. Тиймээс хэрэглэгчдийнхээ хэрэглээний боловсрол, мэдээлэл, сав баглааны ялгааг таниулах тал дээр түлхүү анхаарч ажиллах шаардлагатай байгаа. Сүү  өөрөө эмзэг бүтээгдэхүүн тул харилцагч, хэрэглэгчид маань зөв хадгалж, савлагаан дээр заасан хугацааны дотор хэрэглэж дуусгахыг  анхаарах  хэрэгтэй.

-Үйлдвэрлэгчид ямар хор хохирол учирдаг вэ?

 Үйлвэрлэгчдийн хувьд тодорхой хэмжээний хохирол бол хаана ч, ямар ч  үйлдвэрлэлд байдаг л асуудал. Жишээ нь: Өндөр технологи хөгжсөн Японы “Тоуота” хүртэл машинаа зах зээлээс хэд хэдэн удаа татан авч байсан. Мөн өөр нэг гашуун түүх яръя.   

Англид нэг хэрэг гарч байсан. Нэг хүн өөрийнхөө буруугаас болоод бүтээгдэхүүний хадгалах хугацааг хэтрүүлчихээд хөгцрүүлсэн зургаа авч, телевиз дуудаж мэдээлэл цацсан. Мэдээлэл газар авч, үйлдвэрлэгчийн нэр хүнд унаж, борлуулалтанд нь нөлөөлсөн.

Үйлдвэрлэгч тухайн хэрэглэгчийг шалгуулахаар цагдаа шүүхэд хандсан. Шалгаад үзсэн чинь хэрэглэгч өөрөө хадгалалтыг зөрчсөнөөс болсон байсан. Хэрэглэгч буруугаа хүлээсэн боловч үйлдвэр асар их алдагдал хүлээсэн болохоор тухайн хүнд торгууль тавьсан. Гэсэн ч төлбөрийн чадамжгүй учир эрүүгийн хариуцлага  хүлээсэн. Харин тухайн мэдээллийн үнэн зөвийг шалгалгүй, нэг талаас нь мэдээллэсэн телевизэд мөн хариуцлага хүлээлгэсэн.

Ингээд харахаар нэг хүний хариуцлагагүй сэтгэл хөдлөлөөр асуудалд хандсан байдал нийгэмд ямар нөлөөтэйг ойлгож болно.

-Чанар аюулгүй байдлыг хангаж ажилладаг уу. Танай үйлдвэр 2500 фермерээс сүүгээ цуглуулж авдаг гэсэн. Энэ их эрсдэлтэй биш үү. Дор хаяж мал нь эрүүл байх шаардлагатай шүү дээ?

Манай хувьдхамгийн их бэлтгэн нийлүүлэгчтэй ажиллаж байгаа компани. Нэг талаас харахад энэ бол компанийн маш том нийгмийн хариуцлага

УБ хотод сүү нийлүүлдэг фермүүдийг харахад нэг үнээнээс дунджаар өдөрт 8 литр сүү авдаг. Жилдээ 2400 литр гэсэн үг.

юм. Бид тэднийг байнгын орлоготой болгон малчдын амьжиргаагаа дээшүүлэхэд нь их хувь нэмэр болж байдаг.   

 Сүү бэлтгэлийн хагас зууны түүхтэй манай компанийн хувьд сүү татан авах арвин туршлага,  сүү бэлтгэлийн нэгдсэн систем нь  харьцангуй тогтворжчихсон үйлдвэр. Гэхдээ хамгийн их эрсдэлтэй салбар. Өнөөдрийн байдлаар  2500 гаруй малчдын янз бүрийн сүү  авах магадлалтай ч манай үйлдвэрийн хувьд зөвхөн үйлдвэрийн чанарын шаардлага хангасан гарал үүслийн баталгаатай сүү авч байна.

Газар дээр нь шинжилж авахаас гадна үйлдвэр дээр ирсэний дараа магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн лабораторт нарийн шинжилгээнд оруулсаны дараа чанарын шаардлага хангаж байвал үйлдвэрлэлд оруулдаг. Тиймээс манай үйлдвэрийн  бүтээгдэхүүний  чанарт эргэлзэх хэрэггүй ээ.  

Мөн сүү нийлүүлж буй орон нутгийн бүх малын эмнэлэгүүдтэй хамтран ажиллах гэрээтэй байдаг. Малын индексжүүлэлт, вакцинжуулалт болон малын эрүүл мэндийг тэд гэрээний дагуу бүрэн хариуцдаг. Эрүүл малаас л эрүүл сүү гарна шүү дээ. 

-Шинэ батлагдсан хүнсний тухай хууль, хүнсний аюулгүй байдлын тухай хууль, хариуцлагын тогтолцоог өндөржүүлсэн. Үйлдвэрлэгч та бүхэн хариуцлагаа өндөржүүлэхийн тулд ямар ажлыг хийж байна вэ?

Шинэчилсэн  хуулийн тухайд гэвэл хүнсний үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад хяналт, бүртгэл, түүхий эд бэлтгэл, үйлвэрлэлт, савлах шошиглох, хадгалах тээвэрлэх, худалдаалах гээд л бүх шат дамжлагыг хяналт, хүнсний аюулгүй байдлыг хангах, зохис дадал гэсэн ойлголтуудыг оруулсан байгаа.

ISO9001:2008-ын шаардлагыг хангасан

Эдгээрийг нэгтгэн дүгнэж хэлэхэд үйлдвэрлэгчдийг ISO2200, HACCP- н шаардлагуудыг  хэрэгжүүлсэн байхыг шаардаж байна гэсэн үг юм. Энэ бол маш зөв шаардлага юм.

Манай үйлдвэрийн хувьд   ISO9001:2008-ын шаардлагыг хангасан байгаа ба энэ жилдээ үйлдвэрлэлдээ  ISO2200, HACCP-ыг хэрэгжүүлэхээр чанарын зорилт болгон ажиллаж байна.

-Сүүний салбарын хөгжлийг хэрхэн тодорхойлж байна? Өнгөрсөн жилээс сүүнд урамшуулал өгнө, хот дагасан сүүний фермерийг хөгжүүлнэ гэж ярьж байсан.

Сүүг засгийн газраас  улсын хэмжээнд стратегийн гол нэрийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болгон зарласан. Засгийн газраас сүүний салбарыг онцгой анхаарч эхлэх хэрэгтэй байна. Саяхан болж өнгөрсөн малчид, фермерүүдийн сүүний холбооны чуулган дээр малчид маань сүүний урамшууллыг маш их хүлээсэн, хэрэгжүүлэхийг засгийн газраас шаардаж тэдэнд дуу хоолойгоо хүргэхийг хичээж байгаа нь илт ажиглагдсан. Энэ нь ч бас аргагүй юм. Малчдын сүүний үнийг дан ганц хувийн үйлдвэр нуруундаа үүрэх асуудал бас биш л дээ . Гэхдээ чингис бондоос 27,7 тэрбум төгрөгийг сүүний салбарт олгож байгаа. Энэ мөнгөөр сүүний томоохон фермер байгуулах, орон нутагт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх гээд бас төлөвлөсөн, төслүүд яригдаж байгаа. Удахгүй хэрэгжиж эхлэх байхаа.

 Ярилцсанд баярлалаа.