Ирэх жилээс хуурай сүү импортлохгүй байх боломжтой
Сүү
2013.07.22

Ирэх жилээс хуурай сүү импортлохгүй байх боломжтой

Монголчууд 40 гаруй мянган малтай хэрнээ мах, сүү гээд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ өндөр, зарим үед гаднаас импортоор авдаг.

Тэгвэл сүүний тухайд ирэх жилээс гаднаас хуурай сүү импортлохгүй байх, дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой тухай салбарынхан нь хэлж байна.

Үүний тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэх юм. Одоогоор сүүний үхрийн 970 орчим аж ахуй 32 мянга орчим үнээтэй байгаа ажээ. Тэгвэл жилдээ манайх 36 сая литр хуурай сүү импортоор авдаг байна.

Ойрын хоёр жилд өндөр ашиг шимтэй 7500 үнээ гадаадаас авч, Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы ойролцоо нийт 25 ферм байгуулвал ирэх жилээс импортын орон зайг нөхөж, дотоодын хэрэглээгээ хангах боломжтой болох ажээ.

Уг асуудлыг шийдэхийн тулд Засгийн газраас энэ ажилд зориулж Чингис бондын мөнгөнөөс 27.7 сая төгрөгийг баталсан байна.