2008.10.30

Д.Ганхуяг: Парламентын шийдвэрийг чанаржуулахад мэргэжлийн туслахууд хэрэгтэй

-УИХ-аас гаргах шийдвэр, хүүль тогтоомжийн чанарыг сайжруулья гэвэл гишүүдийг тухайн салбараар нь зөвлөгөө өгөх туслахуудтай болгох нь зөв. Нэг гишүүн 2-3 Байнгын хороонд харьяалагддаг. Түүгээр хэлэлцэх асуудал бүрийг нарийн судлаж амждаггүй. Тиймээс тухайн салбарын мэргэжилтэй туслах нь энэ талаар гишүүнд мэдээлэл өгнө.

-Төрийн албаны тодорхой туршлага, мэдлэгтэй болсон хүнийг УИХ-д сонгоогүйгээс болж татвар төлөгчдийн халаасыг "тэмтэрч" байна гэх шүүмжлэлийг юу гэх вэ?

-Үнэндээ одоо УИХ-ын гишүүд гар өргөх л үүрэгтэй сууж байна. Тэр салбарын асуудлыг ойлгож ч амжаагүй хэрнээ гар өргөн баталдгаас болоод чанаргүй хуүль, алдаатай бодлого гардаг. Тиймээс мэргэжлийн зөвлөгч байж чадах туслах зайлшгүй хэрэгтэй. Знэ бол гишүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах арга хэмжээ. Олон улсад парламентын гишүүн нь 3-8 хүртэл туслахтай байдаг юм билээ.

-Та одоогоор хэдэн туслахтай байна. Хуульд заасан туслахын тоог гүйцээж авах уу?

-Би нэг л туслахтай. Орон нутгаас сонгогдсон гишүүдийг түхайд тойрогт нь төлөөлж ажиллах хүн хэрэгтэй. Миний хувьд тойрогт хоёр, Төрийн ордонд хоёр, нийт дөрвөн туслахтай болъё гэж бодож байгаа. Жолоочоо би хувиасаа цалинжуулдаг. Жолооч зөвхөн машин барихаас гадна ойр зуүрын ажил амжуулж өгдөг учраас энэ тоонд түүнийг оруулж тооцно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.