Сангийн сайд Солонгосын туршлагыг судалж байна
Монгол Улсын Сангийн яам, БНСУ-ын Стратеги, сангийн яамд хоорондын хамтын ажиллагааны тогтсон механизмтай болох талаар санал солилцлоо.
2014.03.17

Сангийн сайд Солонгосын туршлагыг судалж байна

Сангийн сайд Ч.Улаанаар ахлуулсан төлөөлөгчид 2014 оны 03 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Стратеги, сангийн яам болон Үндэсний татварын газарт ажлын айлчлал хийж байна.

Тус айлчлалын хүрээнд БНСУ-ын Шадар сайд бөгөөд Стратеги, сангийн сайд Хюн О-Сеок болон Үндэсний татварын газрын дарга Ким Дук-жоон нартай уулзан Солонгос улсын татварын удирдлага, татварын албаны үйл ажиллагааны цахимжуулалтын талаар туршлага судлах, Монгол Улсын Сангийн яам, БНСУ-ын Стратеги, сангийн яамд хоорондын хамтын ажиллагааны тогтсон механизмтай болох талаар санал солилцлоо.