БГД-ийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан болов
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 17 дугаар хуралдаан 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн хурлын танхимд хуралдлаа.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Хурлын хорооны үйл ажиллагааны журам батлах тухай,
2. Татварын хэлтэст үр дүнгийн гэрээний урамшуулал олгох тухай,
3. Төсвийн тухай /2014 оны орон нутгийн хөрөнгө оруулалтын төсвийн задаргааг батлах тухай/,
4. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийг чөлөөлөх, сонгох тухай.
Хуралдаанаас ДИТХ-ын хурлын хороодын журмыг шинэчлэн баталж, дүүргийн Татварын хэлтэст 2013 оны төсвийн орлогын төлөвлөгөөнөөс давсан орлогын 15 хувь буюу 574,6 сая төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.
Мөн Баянгол дүүргийн 2014 оны орон нутгийн хөрөнгө оруулалтын төсвийн задаргааг хэлэлцэн баталж 2014 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 4,1 тэр бум төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Ө.Сумъяабаатарыг чөлөөлж, төлөөлөгч Ж.Ган-Эрдэнийг тэргүүлэгчээр сонгож баталлаа.