УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2014.02.20

Г.Баярсайхан: Алт тушаах нь нэмэгдэж байгаа

Ойн сан усны эх газарт ашигт малтмал хайх, олборлох хэмжээг 800-гаас 400 метр болгох санал Засгийн газрын дэмжлэгийг хүлээхгүй бололтой.

Урт нэртэй хуульд нийтдээ 1336 тусгай зөвшөөрөл хамрагдсан. Тэдгээрийн 900 нь хайгуулын 427 нь ашиглалтынх байжээ. Харин дагаж мөрдөж журмын тухай хуулийн хүрээнд нийт 1137 лицензийн оруулж байжээ. Харин үүсч буй 200-аад лицензийн зөрүүд хэн ч ач холбогдол өгөхгүй ярихгүй байгаа юм.

Улс зөвшөөрлийг нь хүчингүй болгосны дараа 430 тэрбум төгрөгийг компаниуд нэхсэн байдаг. Гэвч хууль зөрчсөн албан тушаалтны үр дагавраас үүдсэн хохирлыг нарийн судлах ёстой хэмээн УИХ үзсэн юм. Харин засгийн газар урт нэртэй хуулийг дагаж мөрдөх тухай хуулийг гарган хилийн заагийн хэмжээг багасган хэн хэндээ хохиролгүй байхыг зорьжээ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Эдийн засгийн талаас нь харах юм бол Монгол улсын засгийн газар алтны ил тод байдлын тухай хуулийг санаачлаад их хурлаар батлуулсан. Тэгэхээр алт тушаах нь хуулийн хүрээнд нэмэгдэх байх. Нэмэгдэж байгаа баримт байгаа учир бид заавал урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг тусгах нь хэр оновчтой вэ гэж байнгын хорооны даргын зүгээс байр сууриа илэрхийлж хэлмээр байна.

Урт нэртэй хуулийн хүрээнд хязгаарлагдсан газрын ихэнх нь алтны орд байгаа. Ашгаа огцом өгдөг энэ баялгаас хувь хүртэхийн тулд улайрагчид олон байна. Саяхан УИХ ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулан алтны татварыг 10-2.5 хувь болгон бууруулсны дараа энэ хуулийг батлуулах лобби улам бүр эрчимжээд байна.