УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2014.01.29

Хэнтий аймагт хөрөнгө оруулалт нь царцсан 15 барилга байна

Хэнтий аймгийн соёлын төвийг  3,5 тэрбум төгрөгт ашиглалтад орно хэмээн баталгаа гаргаж УИХ-аар нийт төсвөө батлуулсан байна.

Гэтэл гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулахдаа суурь, хана, дээвэр хийхээр тохирсон байна. Энэ хэмжээний барилга барихад 8.2 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай ч хагас дутуу төсөв батлуулаад барилга эхлүүлэх сонирхол тэр үеийн их хуралд байжээ. Одоо харин тэр шийдвэр нь барилга балгас болоход нөлөөлж байна.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “ Энэ барилгын өртөг 8 тэрбум байх ёстой юм байна. Хэрвээ найман тэрбумаар төсөвт өртөг нь гараад УИХ-аар найман тэрбумын өртөгтэй соёлын төвийн барилга гээд энэ жилийн зардал нь 3.2 тэрбум төгрөг юм гэж батлагдсан бол энэ ажил бодитоор хэрэгжих байжээ” хэмээн хэлээ.

Барилгын ажлыг чанарын хувьд хангалтгүй, төсөв хөрөнгө байнга нэмэгдүүлж ажил гүйцэтгэдэг компаниудад итгэл хүлээлгэхгүй гэж олон жил ярьсан гэтэл Хэнтий аймгийн хувьд төсөв өртөг нь өндөр барилгын ажлыг ганцхан компани өнөөдрийг хүртэл авсаар ирсэн нь “Хар чонот” гэх барилгын компани гэдгийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хэлсэн юм. Энэ мэт төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн тохиолдол орон нутагт олон байна.