Г.Баярсайхан: Хамтын тэтгэврийн хууль гэр бүлийн үнэ цэнийг бий болгоно
УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг эфиртээ урьж Хамтын тэтгэврийн тухай хуулийг эргэн тойронд яриа өрнүүлнэ.
- Хамтын тэтгэврийн тухай хуулийн хамгийн гол ач холбогдол нь юунд оршиж байна вэ?
Энэ бол монгол улс оршин тогтнохтой дүйцэхүйц ач холбогдолтой юм. Энэ хуулийн төслийг өмнөх их хуралд нэр бүхий гишүүд санааг нь гаргаад явж байсан. С.Эрдэнэ, С.Одонтуяа болон миний бие энэ хуулийг их хурлын даргад өргөн барьсан байгаа. Хамгийн гол нь Монгол гэр бүлийн үнэ цэнийг бодитой бий болгож байгаа.
1990 оноос хойш зах зээлд шилжсэнээс хойш гэр бүлийн үнэ цэнэ гэдэг хий хоосон болсон. Өнөөдөр хамтран амьдрагч гэсэн ойлголт хүртэл бий болсон байна. иргэн хүний хувьд бодоход шилжилтийн үе нийгмийн гажиг үзэгдэл гэж нэрлэх боломжтой байна. Энэ хууль хэрэгжсэнээр тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа.
- Уг тэтгэврийг авах иргэдэд тодорхой шалгуур тавьсан байгаа. Тухайлбал 10-аас доошгүй жил хамт амьдарсан байх ёстой. 20-оос доошгүй жил нийгмийн даатгал төлсөн байх гэх мэт. Өөр ямар шалгуур байгаа вэ?
Шалгуур бол тодорхой. Тухайн иргэн 10-с дээш жил хамт амьдарсан. Нийгмийн даатгалаа төлсөн байх ёстой. Энэ шалгуурыг давж чадахгүй иргэд үүсч байгаа. Тэр нь нийгмийн даатгал төлж байгаагүй гэх мэт. Тийм бол энэ хуульд хамрагдах боломжгүй л болно.
- Тэтгэвэр өвлөн авагчийн тоо хэмжээ хэр байх вэ? авж байсан хэмжээгээр нь авах уу?
Монгол улсад өнөөдөр 16-с дээш насны 1.9 гаруй иргэн байгаа. Эдгээрээс 69.3 хувь нь гэр бүл болсон. 3.5 хувь нь бэлэвсэн байдаг статистик бий. яг бодитой тухайн яамнаас гаргасан бодит мэдээллээр бол 76 мянга гаруй иргэн энэ хуулийн хүрээнд шимтгэл авах боломжтой байгаа.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....