БШУ-ны сайд Японд суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүсчээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Японы Гадаад хэргийн сайд ноён С.Кихараг хүлээн авч уулзлаа.
Тэд Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хоорондын Инженерийн дээд боловсролыг хөгжүүлэх зээлийн гэрээний төслийг зарчмын хувьд тогтож, ойрын хугацаанд гэрээ байгуулагдах тухай болон “Японы Засгийн газраас олгож буй гурван тэрбум иений зээл, Монгол-Японы боловсролын салбар дахь хамтын ажиллагааны тухай ярилцжээ.
Түүнчлэн Монгол улсын Засгийн газар, Японы Засгийн газар хоорондын дунд хугацааны хамтын ажиллагааны хүрээнд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг БШУЯ-нд олгоод байгаа билээ.
Мөн Монгол судлалын хөгжлийн чиглэлээр ахиц гарч анх удаа Монгол судлалын санг байгуулах шийдвэрийг гаргаж, сангийн үйл ажиллагааны эхлэлийг тавьсан. Цаашид Монгол судлалын сан нь Токиогийн их сургууль болон дэлхийн их сургуулиудтай монгол судлалын чиглэлээр хамтарч ажиллах болно гэдгийг онцолжээ.