УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2014.01.17

Г.Баярсайхан: Үндсэн хууль цаг үеэ даган өөрчлөгдөх ёстой

Бадарчийн Жаргалмаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан оролцлоо.

- Үндсэн хуулийн үзэл баримтлалыг олон нийтэд ойлгомжтой байлгахад цаашдаа яах ёстой вэ?

Үндсэн хууль  маань манай нийгмийн үндэс суурийг тавьсан гэж би хувьдаа боддог.  Өнөөдөр монголчууд бид хувийн өмчийг өмчилж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломж бүрэн байна. Энэ бол ардчилсан нийгэм байхад хуулийн хүлээсэн үүрэг асар их байгааг хэлмээр байна. Үндсэн хуулийн зарим улс төрчид шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Миний хувьд мөн халдашгүй зүйл биш учир дэлхийн хөгжил, цаг үетэй холбогдуулан сайжруулах шаардлагатай гэж бодож байна.

Үндсэн хуулийн үзэл бодлыг эргээд харахад нийцэхгүй зүйл их байгаа.жишээлбэл монголчууд чөлөөт сонгуулиар дөрвөн жилээр улс төрийн хүчнийг сонгодог. 2008 онд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд орж олон мянган залуучууд хэлмэгдсэн байдаг. Үүнийг үндсэн хуулийн үзэл баримтлал гажуудсан гэж үзэж байгаа. Хувийн өмч бол яах аргагүй нийгмийн амин сүнс. Тэгэхээр бодитой харахад хувийн өмч рүү халдах асуудал зөндөө байна. Хүний өмчийг хурааж авдаг зүйл байна. Уул уурхайн салбарт нэг дарга нь гарч ирээд л лицензийг хүчингүй болгох гэх мэт асуудал гарч байна. Энэ бол тодорхой хэмжээгээр үндсэн хуулийнхаа үзэл баримтлалаас ухраад байна гэж харж байгаа. Хувийн өмч халдашгүй үүнээс улбаалан бусад нь халдашгүй байх ёстой.

-  Үндсэн хууль цаг үеэ даган өөрчлөгдөх ёстой гэж та хэллээ. Гэтэл хэн нэгэн улс төрч, нам эвсэл үндсэн хуульд гар хүрч өөрсдийн эрх ашигт эргүүлэх эрсдэл байдаг. Энэ үндсэн хуулийг хамгаалахын тулд ямар зохицуулалт хийх хэрэгтэй бэ?

Үндсэн хуулийг хамгаалах нь ямар өнцгөөс тайлбарлахаас шалтгаална. Гэхдээ ямар нэгэн улс төрийн хүчин олонх болчихоод үзэл бодлоороо үндсэн хуулийг өөрчлөх нь сөрөг үр дагавар авчирч болно. Сонгуулийн хуулийг өөрчилж сайжруулах шинэ хувилбар гаргаж ирж байгаа. Их хуралд олон намын төлөөлөл байснаараа Монгол улсын их хурлаас үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болно гэж хэлмээр байгаа юм.

Түүнээс биш ганц нам үнэмлэхүй олуулаа болчихоод үндсэн хууль өөрчлөх нь үзэл бодлоо оруулах эрсдэлтэй болно. Өнөөдөр Ардчилсан нам үнэмлэхүй олонх биш зүгээр олонх байгаа. Үлдсэн нь  олон намаас төлөөлж байгаа учир үндсэн хуулиа өөрчлөхөд хүлээн зөвшөөрөгдөнө гэж үзэж байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ...