Су.Батболд:Парламентыг хоёр танхимтай болгох төслийг өнөө маргаашгүй өргөн барина
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нэлээд сайн судалгаанд үндэслэн, үндсэн үзэл баримтлалтай нь уялдуулах ёстой. Өөрөөр хэлбэл, цаг үеийн шаардлагаар гарч ирсэнзарим бэрхшээлийг шийдэх замаар элдэв өөрчлөлтийг хийж хэрхэвч болохгүй.
Ер нь Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг нэлээд алсыг харж хийх ёстой. Нэр бүхий нэлээд олон гишүүний санаачилсан төслийн тухайд энэ нь хууль тогтоомжтойгоо хэр нийцэж байгаа юм бол
. Манай Үндсэн хуульд орон нутгийн удирдлагын тогтолцоог хосолмол байхаар хийж өгсөн. Нэг талаас өөрөө удирдах ёсны байгууллага буюу нутгийн иргэд нь асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, нөгөө талаас төвийн томилгоо буюу төвийн төлөөлөгчийг суулгах байдлаар зохицуулалт хийсэн. Энэ нь ч хамгийн оновчтой хувилбар. Үүнийг бүхэлд нь өөрчлөхөөр оруулж ирсэн байгаа нь нэгдмэл улсын хувьд мээрийн буюу нийт иргэдээсээ мээр буюу захирагчийг сонгодог тогтолцоо тохирох уу гэсэн асуултыг бий болгож байгаа юм. Улс орны аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, уул уурхай дагасан сонирхол бий болж байгаа энэ үед орон нутаг дахь засаг төрийн төлөөлөл хийгээд орон нутгийн иргэдийн оролцоог зохистой хэмжээнд бус харин ч хэт нэг талыг дөвийлгөсөн байдлаар харж болохгүй.
-Төсөл санаачлагчдын зүгээс юуг үндэслэл,шаардлага болгон иймхувилбар дэвшүүлсэн юм бол.Тэдний хэлж байгааг улсуурьтай харж үзэв үү?
-Хоёр зүйл ярьж байгаа. Нэгдүгээрт, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь цөөн хэдэн хүний хуйвалдаанаар Засаг дарга гэх хүнийг тавьдаг. Үндсэндээ сумын Засаг дарга орон нутгийн хурлын 21 хүний барьцаанд байдаг хүн болж хувирсан гэж хэлээд байгаа юм. Нэг талаас нь харахад тийм байдал ажиглагдаж байгаа. Гэхдээ энэ бол ҮндсЭн хуультай холбоогүй. Ерөөсөө л бидний үйл ажиллагаатай холбоотой. Нөгөө талаас орон нутгийн сонгуульд улстөрийн намуудыг оролцуулахгүй байвал яасан юм бэ, төрийн бус байгууллага, эсвэл иргэд өөрсдийнхөө асуудлыг тодорхойлдог байх ёстой гэсэн байдлаар хандаж байна. Гэтэл Монгол дахь төрийн бус байгууллагууд чиглэлийнхээ дагуу жинхэнэ утгаараа хөгжихгүй байгаа шүү дээ. Ихэнх төрийн бус байгууллагууд улстөржсөн эсвэл хэтэрхий жижиг эрхашгийн төлөө нэгдсэн байдаг. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, энд намуудын гүйцэтгэх үүргийг үгүйсгэж болохгүй. Улстөрийн нам бол хүмүүс нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх зохион байгуулалтын дээд хэлбэр. Монголд намын зохион байгуулалт байгаа нь төрийн тогтвортой байдлыг бий болгож байгаа. Тэгэхгүй бол удам угсаа, яс үндэс, жалга довоороо нэгдэх замыг нээгээд өгнө шүү дээ. Намуудаас болж орон нутагт улстөржих энэ мэт шүүмжлэл гарч байгааг ч үгүйсгэх аргагүй.
-Тэгвэл Үндсэн хуульд гархүрэхгүйгээр энэ гажуудлыгхэрхэн засаж залруулах ёстойгэж?
-Орон нутгийн хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сонгогдсон хүмүүсийг чадавхжуулах, төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй. Мэргэжлийн холбоод нь төлөвшчихсөн бол орон нутгийн сонгуульд оролцуулахад болохгүй зүйлгүй. Мөн намуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, цэвэршүүлэхэд анхаарах ёстой. Шаардлагатай гэвэл тодорхой хэсэгт намуудыг, үлдсэн хэсэгт нь мэргэжлийн холбоодыг нэр дэвшүүлдэг байж болно.
-УИХ-ын сонгуулийнхуульд намыг дугуйлжсонголт хийх боломжолгосон нь намыгболовсронгуй болгох,цэвэршүүлэх тийш хийжбайгаа нэг алхам байж чадахуу?
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөхтэй холбогдуулан яригдсан нэг гол зүйл нь улстөрчдийн хувийн тоглолтыг тодорхой хэмжээнд хязгаарлах зайлшгүй шаард-лага байгаа явдал. Өнгөрсөн жилүүдийн улстөрийн амьдралыг харахад манай парламентын үйл ажиллагаа хэт бие даасан 76 улстөрчийн тоглолтоос бүрдэж ирсэн. Парламент бол улстөрийн намуудын засгийн эрхийн төлөөх тэмцлийн дүнд байгуулагдаж, ялсан нам нь бодлогоо хэрэгжүүлдэг институт. Эндээс намын бодлого гэсэн ерөнхий том зүйлд баригдаж ажиллах нь зайлшгүй чухал болж байгаа юм. Тиймээс ч тэрхүү пропорциональ хүчин зүйлийг оруулсан. Пропорциональ хүчин зүйлийг оруулж, намуудын босгыг таван хувиар тавьсан нь улстөрийн намууд парламентад орж ирэх бололцоог хангаж байгаа хэрэг. Намууд гудамжинд биш улстөрийн тавцанд үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. Шинэ хууль бол энэ тал дээр нэлээд зөөлрүүлсэн хууль. Хоёр нам голлон явж ирсэн өнгөрсөн 20 жилийн тогтолцоог задалж парламентад олон жижиг намууд орж ирэх бололцоог нээж байна гэсэн үг.
-Дээр ярьсан Үндсэнхуулийн нэмэлт, өөрчлөлттэйхолбоотойгоор орон нутгийнболон УИХ-ын сонгуулийгхамт явуулах тухай хуулийгзайлшгүй эргэж харахёстой гэсэн байр суурийгилэрхийлэх гишүүд ганцнэгээр тогтохгүй байна.Энэ тухайд Та ямар байрсуурьтай байна вэ?
-Хэд хэдэн хүчин зүйлээс . шалтгаалан хамт явуулах боломжгүй. Нэгдүгээрт, энэ хоёр бол онолын хувьд өөр сонгууль. Нөгөө талаас хүн хүч, техникийн, хувьд хамт явуулах бололцоо байхгүй. Цаг хугацаа хэмнэж, дахин дахин сонгууль явуулахаас халшраад байгаа ч одоохондоо манай оронд сонгууль явуулах хөрөнгө мөнгө дутагдах зүйл байхгүй шүү дээ. Тэгээд ч сонгуулийн үр дүнтэй холбоотой маргаан гарвал засаглалын хомсдол үүснэ.
-Гэхдээ л энэ хуулийгдөнгөж өмнөх парламентынүед л баталсан шүү дээ.
-2008 онд сонгууль дөхсөн байхад хөрөнгө мөнгө хэмнэдэг хүмүүс болох гэж АН-ын нөхдүүд шахаж байгаад л энэ хуулийг баталчихсан шүү дээ. 2012 он хүртэл "сүх далайтал үхэр амар" гээд баталчихсан байх л даа.
-Сонгуулийн тухайярьсных УИХ-ын сонгуулийншинэхэн хуулийн талаарасуухгүй өнгөрч боломгүй нь. Таны хувьд энэ хуулийнхамгийн авууштай нь юу вэ?
-Холимог системийг оруулж. ирснээр агуулгын хувьд нэлээд сайн өөрчлөгдсөн.Гэхдээ тогтолцооны хувьд сонгодог утгаар нь үндсэн хоёр тогтолцоог авах ёстой байсан юм. Тогтолцооны хувьд хамгийн сайн, Монголд тохирохыг нь авч чадсан уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ бол Монголд л зориулсан шинэ хувилбар. Тиймээс сонгуулиас ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй юм. Хоёрдугаарт, сонгууль будилаантуулахад ногдуулах хариуцлагын заалтуудыг сайн оруулсан. Энэ нь сонгуулийг шударга явуулахад нэлээд ахицтай зүйл болсон.
-Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухайхэд хэдэн төсөл яригдажбайна. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд Таныбайр суурийг сонирхвол?
-Үндсэн хуулийг тодорхой хэмжээгээр засаж сайжруулах шаардлага байгаа. Энэ чинь 20 жилийн өмнөх нийгмийн амьдралын өөрчлөлт, хурдцыг мэдрээгүй баталсан хууль шүү дээ.
Гэхдээ гол агуулга, зарчмыг нь авч үлдээд, зарим зарчмын шинжтэй өөрчлөлт хийх нь зүйтэй.
Миний хувьд Монгол Улсын парламентыг хоёр танхимтай болгох ёстой гэж үздэг. Парламентын засаглалыг төгөлдөржүүлж, боловсронгуй болгохын тулд хууль тогтоох байгууллагыг хоёр танхимтай болгох нь зүйтэй. Одоогийн нэг танхимтай, 76 гишүүнтэй парламент үүргээ гүйцэтгэсэн. Энэ тухай хуулийн төслийг өнөө маргаашгүй өргөн барина.