Халуун сэдэв нэвтрүүлэг
2014.01.15

Н.Алагаа: Төрийн оролцоо гэдгийг буруу ойлгосноос асуудал үүсээд байгаа

"Халуун сэдэв" нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Уянга, Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагаа нар оролцож Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлогын тогтоолын төслийн асуудлаар хэлэлцлээ.

-“Шударга ёс” бүлгэмийн зүгээс хуулийн төсөлд завсарлага авсан байгаа. Гэхдээ гол завсарлага авсан шалтгаанаар танилцуулахгүй юу?

Г.Уянга: Ажлын хэсгийн анхны хуралдаанаас эхлээд суурь зарчмуудад санал зөрөлдсөн учраас эхний хоёр хуралдаанд суугаад бусад хуралдаанд суух шаардлагагүй болсон. Бүлэг дээр асуудлыг гарган тавьж бүлгийн боловсруулсан хуулийн төсөлтэй харьцуулах маягаар ярилцсан. Би байр суурийн зөрчилтэй байгаад санал хураалтад эсрэг санал болоод яваад байх юм бол буруу асуудал үргэлжлэх гээд байсан учир аргагүй ийм арга хэрэглэсэн.

“Шударга ёс” бүлэг хэд хэдэн зарчмын асуудлыг заавал тусгах ёстой гэж үзсэн. Нэгдүгээрт ордын суурь үнэлгээ заавал байх ёстой. Яг тухайн орд нь суурь үнэлгээтэй хэд хэдэн ордууд байдаг. Ордын анхны үнэлэмж тогтоогдоогүйгээс бид маш том алдаа хийж байгаа. Энэ нь Оюу толгой дээр ч үргэлжилсэн. Хоёрт ордыг олсон л бол ухаж ашиглах тухай биш тодорхой хэмжээний хэсгийг нөөцөлж хадгалах, үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, ирээдүйнхээ эрх ашигт хадгалах зарчмыг хуульд тусгах ёстой гэдэг зарчимтай байсан.

Мөн олборлох хугацаа, удаан хугацаанд ашиглахаас хамааран заавал дагалдсан сууринг бий болгох ёстой гэдэг зарчмуудыг тавьсан. Энэ бүгд тусаагүй учир эцсийн хэлэлцүүлэг дээр “Шударга ёс” бүлэг завсарлага авсан байгаа. Өнөөдөр МАН-ын бүлгийн даргатай уулзаж ярилцсан байгаа.   

(2-р хэсэг)

- Уул уурхайн ассоциацийн зүгээс тогтоолын төслийн ажлын хэсэгт орсон. Уул уурхайн салбар нь олон улсад бизнесийн агуулгаар харагддаг. Энэ бизнес нь олон улсад аль аль талдаа үр ашигтай жишгээр явахын тулд дээрх гаргасан гурван зарчим дээр та бүхэн ямар байр суурьтай байгаа бол?

Н.Алагаа: Ер нь бол төрийн оролцоог үгүйсгэхгүй байгаа. Харин төрийн оролцоог юу гэж ойлгох вэ гэдэгт л зөрөлдөөн гараад байгаа гэж бодож байна. Миний хувьд их хурлын биш, яамны ажлын хэсэгт байсан. Төрийн оролцоо байсан байсаар ч ирсэн. Гэхдээ төр хувь эзэмшиж, хувийн хэвшилтэй өрсөлдөж, мөн монополь хэлбэрээр бизнест оролцохыг хязгаарлах хэрэгтэй.

Тэрнээс биш хяналт, судалгаа байх хэрэгтэй. Оролцоо гэдгийг харахдаа стратегийн ач холбогдолтой ордод 34-р төр хувийн хэвшилд оролцдогийг бид буруу гэж үзэж байгаа. Эсрэгээр нь стратегийн ач холбогдолтой зүйлийг хурдан ашиглалтад оруулах эргэлтэд оруулахад төрөөс дэмжлэг үзүүлээд оролцох ёстой. Оролцоо гэдгийг буруу ойлгосноос болоод асуудал үүсээд байгаа гэж бодож байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс....