Ажлын хэсгүүд хуралдана
Ажлын хэсгүүд хуралдана
2013.12.30

Ажлын хэсгүүд хуралдана

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нараас өнгөрсөн тавдугаар сарын 02-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нараас 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн

Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 13.00 цагаас “Г” танхимд болно.

Мөн Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд хуралдана.