2013.12.16

Б.Гарамгайбаатар: Алтны ил тод байдлын хууль алтны далд худалдааг илрүүлэх байсан юм

Засгийн Газраас УИХ-ын намрын ээлжит чуулганд “Алтны ил тод байдлын тухай хууль”-ийг өргөн барьсан ч энэ хууль парламентын босго давалгүй унасан билээ. Ингэснээр Төв Банк алтныхаа нөөцийг нэмэгдүүлэх өөр арга хэмжээ авах шаардлагагтай болж байна.

1990 онд Монгол Улсад алтны хөтөлбөр бий болсноос хойш энэхүү үнэт металлын олборлолт жилээс жилд нэмэгдсээр ирсэн ч уул уурхайн компаниуд олборлосон алтаа Төв Банканд тушаадаггүй билээ. Татвараас зайлсхийсэн алтны компаниудын хилээр нууцаар давуулж буй алтыг илрүүлэх эрх зүйн чадамж бүхий хил гаалийн байгууллага байдаггүй нь Монгол Банканд асар их хэмжээний хохирол учруулж байна. Үүнийг зогсоох нь битгий хэл өөгшүүлж байгааг УИХ-ын зарим гишүүд шүүмжилж байна. Уг нь Засгийн Газар дээрх өргөн барьсан хуулиараа алт олборлогчдын татварын дарамтыг хөнгөлж, улсын алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилготой байсан ч Засгийн Газрын гишүүд энэ асуудалдаа хойрго хандсанаас болж алтны ил тод байдлын хуулийг хэлэлцэх ч боломж гарсангүй. Энэ шийдвэр улс оронд хортой төдийгүй алтыг гадаад валют болгодог хөрөнгө оруулалт зогсонги байдалд орно гэж УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:

Засгийн Газар энэ асуудлаа ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар УИХ-д дахин оруулж ирнэ гэж бодож байна. Энэ хууль батлагдсан бол 68 хувийн татвар ногдуулж далд болгосон алт ил гарч Монгол Банкны алтын нөөц нэмэглэж, барьцаа хөрөнгө бий болох боломж нээгдэх байсан юм. Цаашдаа энэ асуудал улам л хүндэрнэ. Монгол Банкны алтны нөөц санасан хэмжээнд хүрэхгүй байна.

Алтны ил тод байдлын хууль Оюу-Толгойн орд газартай ямар ч хамаагүй, харин ч далд явагддаг алтны худалдааг зогсоох байсан юм. Засгийн Газар энэ хуулиа улам боловсронгуй болгох хэрэгтэй гэж Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга онцоллоо.