Л.Болд Гадаад хэргийн сайдаар томилогдлоо
Гадаад Харилцааны сайд Л.Болд
2012.08.20

Л.Болд Гадаад хэргийн сайдаар томилогдлоо

УИХ-ын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон хүмүүс  өнөөдрөөс ажилдаа орлоо.

Гадаад  хэргийн сайдаар томилогдсон Л.Болд өнөөдөр тамга тэмдэгээ Ерөнхий сайд Н.Алтанхуягаас гардан авлаа.

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1979 онд Нийслэлийн 10 жилийн 23-р дунд сургууль

    1981 онд ХБНГУ-ын Бернаугийн Yйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургууль тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн зааварлагч,

1984-1989 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч

1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга

1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн

1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн

1993-1996 онд *Бодь интернэшил* группын ерөнхийлөгч

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1999-2000 онд Олон Улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон Улсын Парламентын холбооны Ази- Номхон далайн бүсийн дарга

2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч

2000-2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга

2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд

Шагнал:

2005 онд ХБНГУ-ын Гавьяаны загалмайн одон

2005 онд Алтангадас одон

2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2011 онд Украйн Улсын Ярослав хааны 2-р зэргийн одон

2011 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон

Гадаад хэл:

 

орос,  англи,  герман,  франц

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.