Маргаантай аралд хот байгуулснаа тунхаглажээ
2012.07.26

Маргаантай аралд хот байгуулснаа тунхаглажээ

Хятадын Өмнөд тэнгист байрлах Спратли хэмээх бүлэг арлын бүрэлдэхүүнд багтах 2.1 ам дөрвөлжин км талбай бүхий Юн-синь аралд шинэ хот байгуулснаа Хятадын эрх баригчид албан ёсоор зарлав. Ингэснээр тэд уг арлын газрын тос, байгалийн хийн нөөцийг хяналтдаа байлгах гэнэ. Хайна нь мужийн засаг захиргаанд багтах Саньша хот нь Хятадын эх газраас 13 цаг усан замаар явж хүрэх зайтай. 1000 гаруй хүн амтай тус хотод банк, шуудан, супермаркет, эмнэпэг байхаас гадна хөөрөх газардах нислэгийн зурвастай юм байна. Тус хот руу ундны усыг ачааны онгоцоор түгээх гэнэ. Мөн хотын даргаа ч сонгочихсон байгаа төдийгүй удахгүй тус хотод цэргийн хороо бий болгох гэж буй талаар мэдээлэв. 

Тус хороо нь Спратли бүлэг бүрэлдэхүүнд багтах Вуди арлаас гадна өөр хоёр арлыг хяналтдаа байлгах гэнэ. Олон Арван жил маргаантай аралд тооцогдсоор байгаа уг арлыг Филиплин, Вьетнамын талууд өөрсдийн арлаа хэмээн үздэг тул Хятадын талын дээрх мэдэгдэл нь олон улсын хэм хэмжээг зөрчиж байна хэмээн шүүмжлэл дагуулж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.