Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2013.12.06

Ерөнхий сайд оюутнуудад лекц уншлаа

Одоогоос яг 24 жилийн өмнө 12 сарын 10-ны өдөр Ардчилсан хувьсгал эхэлж байсан түүхтэй. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан ардчилсан хувьсгалын түүх сэдэвт хурал лецкийг их дээд сургуулиудын оюутнуудад уншсан байна.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь:

"Ардчилсан хувьсгалын түүх гэсэн цуврал хурал ярилцлагыг Монголын томоохон их дээд сургуулиуд дээр хийж байгаа. Тухайн цаг үед оролцож байсан гэрч болох хүмүүс энэ ярилцлагад оролцож байгаа юм. Ярилцлагын гол ач холбогдол нь өнөөдөр яг түүхэн үйл явцад оролцож байсан тэр хүмүүсээс өөрсдөөс нь түүхийг яриулж үлдэнэ гэдэг хойч үедээ хэрэгтэй томоохон өв. Тэр үеийн түүхийг баримтжуулсан кинонууд цөөхөн байдаг. Хэдэн гэрэл зураг үлдсэн түүгээр үзэсгэлэн гарсан байгаа" хэмээн ярилаа. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг МУИС-ийн дугуй танхимд оюутнуудад лекц уншлаа.

Хорин дөрвөн жилийн өмнө тэрбээр энэ танхимд оюутнуудад хичээл зааж байсан юм.

Чөлөөт сонгууль, олон намын тогтолцоо, хэвлэлийн эрх чөлөө, ил тод байдал, шинэчлэлт өөрчлөлт зэрэг ойлголт өнөөдрийн бидний амьдралд хэвийн зүйл болжээ. Харин тэр үеийн нийгэмд цоо шинэ үзэгдэл байсан гэдгийг дурслаа.

Гэхдээ 1990 онд ярьж байсан “өөрчлөлт шинэчлэлт”, “ил тод байдал"-ыг нийгмийн бүх хүрээнд гардан хийх боломж одоо л бидэнд олдож байна. Энэ өөрчлөлтийг хэн нэг дарга биш, иргэд өөрсдөө хийж байгаа юм гэдгийг онцолъё. Шинэчлэлийн Засгийн газар залуусынхаа, иргэдийнхээ үгийг сонсч, хэлснийг нь дэмжиж ажил болгохыг хичээж байна гэлээ.

Чөлөөт ярилцлагын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг юм шүү гэж захиад ардчилал гэдэг дураараа байхын биш, чөлөөтэй, хариуцлагатай байхын нэр гэдгийг залууст санууллаа.