“Эртнээс ингэсэн бол дээр байж дээ" гэж дэмжмээр ажлууд Л.Гантөмөр гэсэн нэртэй хамт сонсогддог
МУИС-д бүтцийн өөрчлөлт шинэчлэлийг зориглон эхлүүлж байгаа эрхэм бол Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр. Чанартай боловсрол, ажлын байрны шаардлагыг хангасан боловсон хүчин бэлтгэхийг их сургуулиудиас ийнхүү шаардаж эхэлж буйд иргэд олон нийт талархалтай байгаа юм.
Тухайлбал "Дөрөвхөн багшаар дөрвөн жил заалгаж мэргэжил эзэмшдэг байсан оюутнуудад ТҮЦ-ийн биш супермаркетийн сонголтыг санал болгож байгаа учраас оюутнуудын хувьд үүнийг эсэргүүцэх шалтгаан байсангүй.
Мөн мэдээллийн сай¬таар явуулсан санал асуулгаар энэ алхам зөв гэдгийг иргэд 80 гаруй хувьтай дэмжсэн байна. Салбарын сайд нь дэмжиж байгаа учраас багш нар ч боломж байна гэж харж байна.
Тэгэхээр МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг нэг л өдөр гэнэт шийдчихээгүй, нийгмийн захиалга байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хөтөлбөрийн давхардлыг арилгах, олон жижиг сургуулиудыг нэгтгэх нь зүйтэй гэсэн санаа сургуулийн удирдлага, багш нарын дунд нэлээд яригдсан, хүлээгдэж байсан асуудал.
Эдгээр асуудлыг сургуулийн эрдэмтэн багш нар тусгайлсан судалгаа хийж, эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлөөр удаа дараа хөндөж, хэлэлцүүлсний үндсэн дээр дээрх шийдвэр гарсан нь ололт юм.
Өөрөөр хэлбэл, Л.Гантөмөр сайд салбарынхаа эрдэмтэн судлаачдыг оролцуулж зөв бодлого гаргаж чадсан учраас ч нийтээрээ дэмжээд байгаа юм. Энэ мэт "Эртнээс ингэсэн бол дээр байж дээ" гэж дэмжмээр ажлууд Л.Гантөмөр гэсэн нэртэй хамт сонсогддог болжээ.