Л.Гантөмөр сайд “Боловсролын салбарын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл тавина
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр
2013.12.04

Л.Гантөмөр сайд “Боловсролын салбарын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл тавина

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Боловсролын салбарын өнөөгийн байдал” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсоно. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд эхэлнэ.

Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах Үндсэн чиглэл, Төв банкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг Монголбанкинд. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороонд, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний статистикийн хороонд тус тус шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт сонсох юм.