Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссийн ээлжит хуралдаан эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссийн ээлжит XVII хуралдаан энэ сарын 26,27-нд Москва хотноо болно.
Энэ удаагийн хуралдаанаар өмнөх хуралдааны шийдвэрийн биелэлт, Монгол Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Хуралдаанаар Засгийн газрын хоорондын дэд комисс, ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцана.
Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва ахална.