Ерөнхий сайдад ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг бараалхав
2013.10.16

Ерөнхий сайдад ИБУИНВУ-ын Гадаад хэргийн сайд Уильям Хэйг бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын  Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг  бараалхлаа.

Ерөнхий сайд Монгол Улс, ИБУИНВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон  50  жилийн хугацаанд хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт амжилттай өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайдын айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ үе шат нээж байна  гэлээ.

Шинэ хууль батлагдсанаар хөрөнгө оруулалтын таатай орчин бий болсныг хэллээ.

Ерөнхий сайд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулаад хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль батлагдан гарснаар хөрөнгө оруулалтын таатай орчин бий болсныг хэллээ.

ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг Монгол Улсад хийж байгаа айлчлалаа үр дүнтэй, өгөөжтэй болж байна гэж дүгнээд дипломат харилцаа тогтоосон 50 жилийн хугацаанд бий болгосон хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө байна.

Цаашид манай улс Монгол улстай  эрчим хүч, төмөр замын шинэ технологийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой  гэлээ.