Хотын дарга Э.Бат-Үүл, Улаан-Үд хотын Захирагч Голков Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2013.10.08

Улаанбаатарын өдрүүд Улаан-Үдэд болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаан-Үд хотын Захирагч Голков Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч, хоёр хотын  хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.  

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хоттой Улаанбаатар хот найрсаг харилцаатай байж, олон талын салбарт хамтран ажиллаж ирсэн.

Тэр дундаа Улаанбаатар хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж байгаа үйлсэд Улаан-Үд хотын оруулж буй хувь нэмэр их юм гээд хотын дарга нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Улаан-Үүд хоттой Улаанбаатар хот найрсаг харилцаатай байж, олон талын салбарт хамтран ажиллаж ирсэн.

Тухайлбал Улаанбаатар хотыг 2030 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, зам барилга ажлын талаар танилцуулж бүтээн байгуулалтын ажилд Улаан-Үд хоттой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгасан юм.

Харин Улаан-Үд хотын Захирагч халуунаар дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, ойрын үед Улаан-Үд хотод Улаанбаатарын өдрүүдийг зохион байгуулах саналтай байгаагаа хэлж, Улаанбаатар хотын Захирагчийг Улаан-Үд хотод айлчлахыг урилаа.