Сайд С.Эрдэнэ Нью-Йоркт ажиллаж байна
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2013.10.08

Сайд С.Эрдэнэ Нью-Йоркт ажиллаж байна

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 68 дугаар чуулганы хүрээнд  Нью-Йорк хотноо болж буй "Шилжилт хөдөлгөөн ба хөгжил" сэдэвт өндөр хэмжээний уулзалтад Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, 

Монгол Улсын Засгийн газраас хүн амын шилжилт хөдөлгөөний талаар барьж буй бодлого, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй үг хэлж танилцуулав.

Тэрбээр гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудлыг мөн хөндөж, зохицуулалтыг сайжруулах, гадаадын иргэн Монгол Улсад  хууль бусаар ажиллаж амьдрах, аливаа эрсдэлд орохоос урьдчилан

сэргийлэх зэрэгт онцгойлон анхаарч байгааг тэмдэглээд  дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч, сурч байгаа  иргэдээ эх орондоо ирж  ажиллахыг уриалсан "Зөгийн үүр" хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрч байгаа талаар мэдээллээ.  

Сайд С.Эрдэнэ "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт Протокол"-д 10 дугаар сарын 4-нд  гарын үсэг зурснаар  Монгол Улс энэхүү нэмэлт Протоколд нэгдэн орсон 44 дэх орон болсныг НҮБ-ын Нарийн бичгийн даргын газраас тэмдэглэж, баяр хүргэв.