“Хотын фракц” багийн тоглолтоор илүүрхэв
УИХ-ын гишүүн асан, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2013.10.14

“Хотын фракц” багийн тоглолтоор илүүрхэв

Монгол Ардын нам удахгүй болох их хурлаасаа намын дарга, генсекээ тодруулна хэмээн хаваржин, зунжин ярив. Эцэст нь бүх шатнаасаа судалгаа авч нэгтгэсэн хэмээн шуугисан. Гэхдээ ямар дүн гарсныг нь хав дарж буй. Тэгвэл дугтуй доторх нэр янз бүрийн хардлага, таамагийн хамт “Далдын хар малгай” өмсөн нисч хэвлэлийнхний сонорт хүрснээр

2008 оны  УИХ-ын сонгуульд УИХ-ын 76 гишүүний хамгийн залуу гишүүн болж сонгогдож байсан. Тэрээр МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

зах зухаасаа ил болж эхэлсэн. Тэр нь сүүлийн үед сонины нүүр чимж буй мэдээллүүд юм. МАН-ын гишүүд, дэмжигчдээс генсект ярьж буй эрхмүүд дотор УИХ- ын гишүүдээс эхлээд олны танил эрхмүудийн нэр байна.

Тэднээс УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг хамгийн магадлалтай гэлцэж буй.  Мөн  Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан, С.Батболдын Засгийн газарт байгаль орчны салбарын сайдаар ажиллаж асан Д.Цогтбаатарыг дэмжигчид олон байгаа аж. Залуучуудын зүгээс “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат, Шинэчлэлийн холбооны тэргүүн Т.Аюурсайхан нарт санал хуваагдаад байгаа гэнэ.
Тэгвэл МАН-ын толгойг бүрдүүлэх их аянд анхнаасаа зохион байгуулалттай, бусад бүлэг, фракцтай ч тохиролцоо өрнүүлж ирсэн, намын их хурлаар олонхийг гар өргүүлэх хөтөлбөр бүхий гэгдээд буй “Хотын фракц” -ын баг ил, далд тоглолтоор илүүрхэж байгааг эх сурвалжууд хэлж байгаа юм.

Тухайлбал, “Хотын фракц” намын дарга, нарийн бичгийн дарга, түүнчлэн генсект хэн байх вэ гэдэгт “Сүүдрийн Засгийн газар” гэдэг шиг багаа эртнээс бэлдэж, хүнээ тодруулсан гэнэ. Намын даргын албан тушаалд бол М.Энхболдыгоо эртнээс сойсон. Түүнтэй гар сэтгэл нийлэн дөрөө харшуулах Ерөнхий нарийн бичгийн даргад “Онц их хурлын төлөө” хөдөлгөөнөөр анх олонд танигдаж, намын квотоор Засгийн газарт салбарын дэд сайд, Төрийн нарийн бичгийн  даргаас буулгүй ажиллаж “ ирсэн Т.Гантулгыг ярьж байгаа юм байна.

Энэ саналаа ч намын удирдах байгууллагаар урьдчилан хэлэлцүүлээд амжсан сурагтай. МАН-ын Удирдах зөвлөл бүлэглэл, фракциудаас ирүүлсэн саналтай танилцаж, нэр бүхий хүмүүсийн талаар ярьсан ч тодорхой  шийдэлд хүрээгүй гэж буй.  Гэхдээ энэ нь тэдний ам чанга байгааг илтгэж, байгаа бөгөөд удахгүй болох их хурлаараа ямар хөзөр дэлгэхээ аль хэдийнэ тогтсон хэмээн улс төрийн хүрээнийхэн таамаглаж, олон нийт анхааралтай ажиглаж байна.