“Нийгмийн даатгал-Таны амьдралын баталгаа” өдөрлөг боллоо
Дархан-Уул аймагт “Нийгмийн даатгал-Таны амьдралын баталгаа” өдөрлөг зохион байгуулагдлаа. Тус аймгийн иргэд нийгмийн даатгалын үйл ажиллагаатай танилцан, ач холбогдлынх нь талаар илүү ойлголт авч, мэдээлэл авсан байна.
“Нийгмийн даатгал-Таны амьдралын баталгаа” өдөрлөгт тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцож, салбарын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ иргэдийнхээ санал бодлыг сонсчээ.
Өдөрлөгийн үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ, УИХ-ын гишүүн гэдэг бол ард иргэд, төрийн шийдвэр гаргагч хоёрын гүүр болдог. Энэ утгаараа нийгмийн даатгалын олон асуудлууд байдаг. Тухайлбал, тэтгэврээ яаж авах, эрүүл мэндийн даатгал, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад яаж орох гээд.
УИХ-ын гишүүн гэдэг бол ард иргэд, төрийн шийдвэр гаргагч хоёрын гүүр болдог.
Энэ болгоныг бид ярьж байна. Дээр нь ард иргэдээсээ маш олон захиа даалгавар, шүүмжлэл, урам дэм авдаг. Бид төрд энэ хүмүүсийг л төлөөлдөг болохоос өөрсдийгөө төлөөлдөггүй. Өнөөдрийн уулзалт амьд, чухал, үр дүнтэй болж байна гэлээ.
Мөн С.Ганбаатар гишүүний санаачилсан “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль нь намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Энэ нь батлагдаж, хүүхдийн цэцэрлэгийн асуудал бага ч гэсэн шийдэгдээсэй гэсэн хүлээлт Дарханчуудад байгаа юм байна.