2013.09.11

Иргэдэд хүндрэл учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн

Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохдоо салбар яам төрийн байгууллагуудтай хамтарч, лавлагаа мэдээллийг иргэдэд чирэгдэл багатай байлгах тал дээр анхаарч ажилласаныг салбарын сайд хэллээ.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:

Иргэдэд хүндрэл үүсгэхгүй байх нөхцөлийг хангаж ажилласан. Хуучин ЦЕГ-аас ял шийтгэлгүй гэсэн лавлагаа авахдаа хувь хүн өөрөө очиж авдаг байсан бол ЦЕГ-ын дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хамтарсан тушаалаар нэгдсэн журмаар лавлагааг авдаг болсон. Мөн УБЕГ-ын мэдээлэл лавлагааг шууд авах боломжийг бүрдүүлж өгсөн.

Мэдээлэл лавлагаа авахад 1000 төгрөг байсныг 500 төгрөг болгон бууруулсан.

Мэдээлэл лавлагаа авахад 1000 төгрөг байсныг 500 төгрөг болгон бууруулсан гээд маш олон үр дүнтэй ажлуудыг хийсэн. Хамгийн гол нь хуулийг анх боловсруулахдаа иргэдэд аль болох хөнгөлөлттэй, хөнгөн шуурхай үйлчлэх боломжийг харж, хуулийн зүйл заалтуудыг нээлттэйгээр хийж, оруулж батлуулсан.

Энэ дээр тодорхой хаяггүй, ажлын байр нь татан буугдсан, баримт бичиг, хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь олдохгүй байгаа иргэдэд хүндрэл учруулахгүйн үүднээс тухайн сум, баг, хорооны Засаг даргын тодорхойлолтоор шууд нөхөн тооцолтыг хийх зохицуулалтуудыг хийж өгсөн гэлээ.