
УИХ-ын дарга З.Энхболд Женев хотыг зорилоо
УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид Олон улсын парламентын холбооны 129 дүгээр Ассемблейд оролцохоор Холбооны бүгд найрамдах Швейцарь улсын Женев хотыг зорьжээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт нар багтжээ.
Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ үеэр болох Олон улсын парламентын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтад оролцох аж.
УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын парламентын холбооны 129 дүгээр Ассемблейд оролцсоны дараа энэ сарын 9-13-ны өдрүүдэд Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийх юм.