2013.09.12

Төсвийн алдагдлаас зайлсхийж зардлаа танахаар болжээ

Гадаадын хөрөнгө оруулалт болон экспортоос төсөвт орж ирдэг орлого буурсантай холбоотой улсын төсөв тасарч эдийн засаг хямарсан.

Монгол улсад орлого орж ирэхгүй, энэ хэвээрээ үргэлжилбэл жилийн эцэст улсын төсөв 1,5 их наяд төгрөгөөр тасалдаж болзошгүй байна.

Энэ эрсдэлээс зайлсхийхийн тулд Засгийн газар төсвөө тодотгож, зардлаа танахаас өөр аргагүйд хүрчээ.

Сангийн сайд Ч.Улаан: Энэ жилийн төсөв ДНБ-ий хоёр хувийн алдагдалтай батлагдсан. Төсвийн алдагдал 10,20 хувь хүрэх нь гэсэн яриа үндэслэлгүй. Бид аль болох төсвийн орлого, зарлагыг хооронд нь баланслуулж, тогтвортой байдлын хуулийн үзүүлэлтийг хангахын төлөө бүхий л бололцоотой арга хэмжээг авч байна гэлээ.

Төсвийн алдагдал 10,20 хувь хүрэх нь гэсэн яриа үндэслэлгүй.

Гадаадын хөрөнгө оруулалтаас орж ирж магадгүй хэмээн зардалд тусгасан байсан хөрөнгөөс 500 орчим тэрбумыг цуцлах, гадаадын зээл ашиглалтын түвшин буурч байгаатай холбоотой төлөвлөсөн зардлыг 170 тэрбум төгрөгөөр хорогдуулах юм байна.

Үлдсэн 300 гаруй тэрбум төгрөгийг учирч болзошгүй эрсдэл, зардалд шингээнэ гэж Засгийн газраас мэдэгдэж байна.