2013.09.26

Хөрөнгө оруулалтын хуулийн зарим заалтыг сайжруулах хэрэгтэй

Хөрөнгө оруулалтын хуулийн хэлэлцүүлэг их хурал дээр үргэлжилж байна. Хугацаа богино байгаа энэ үед ээлжит бус чуулган завсарлахаас өмнө хэлэлцэн батлах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын хуулийг улс төржүүлэлгүйгээр батлах ёстой бөгөөд болохгүй, бүтэхгүй заалтыг нь сайжруулах хэрэгтэй.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба: Энэ дээр татварын асуудлыг тусгасан ч тогтворжуулалтынх нь хугацаа дэндүү бага байгаа. Учир нь ашигт малтмалын ашиглалтын лиценз, тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгодог.

Гэтэл тогтворжуулалтынх нь гэрээ 5-10 жил гэсэн төсөл дээр явж ирсэн. Энэ нь уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулалтын асуудал дээр юу ч болохгүй, бага байна. Хугацааг ядаж 15 жил 20,30 жил болгож нэмээч гэсэн зүйлийг ярьж байгаа гэлээ.

Хөрөнгө оруулалтын хууль батлагдвал жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө. Нэг хөрөнгө оруулагчийн цаана олон жижиг дунд үйлдвэрлэгч бий. Тэдгээрийг дэмжих зохицуулалтыг хуульд тусгах хэрэгтэй юм. Ялангуяа ус ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр гэх мэт гэнэт нэмэгддэг хураамжийг тогтворжуулахгүйгээр хуулийн мөн чанарыг нэмэгдүүлэх боломжгүй. Учир нь хураамж нь хэд дахин нэмэгддэг гэмтэй.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба:

Гаргаж буй нүүрсний тоо хэмжээтэй шууд хамааралтай учир үйлчилгээний хураамж гэхэд хэцүү.

Уул уурхайн салбарт хамгийн хэл ам болж, уурхайн үйл ажиллагаанд дарамт учруулдаг зүйл нь гаалийн бүрдүүлэлтийн хураамж. Нарийн дээрээ татвар хэдий ч үйлчилгээний хураамж гэдэг. Үйлчилгээний хураамж юм бол хэдэн машин явсан, хичнээн баримт бичиг бүрдүүлж байгаагаас нь хамаарсан хураамж баймаар.

Гэтэл гаргаж буй нүүрсний тоо хэмжээтэй шууд хамааралтай байдаг учир үйлчилгээний хураамж гэхэд хэцүү. Нэг төрлийн нэрээ өөрчилсөн татвар. Эдгээрийг бүгдийг нь тогтворжилтийн гэрээнд тусгаж өгөх хэрэгтэй гэсэн юм.

Хөрөнгө оруулагчдын зүгээс тогтворжуулалтын хугацааг 8-15 жил болгох санал гаргаж байна. Мөн томоохон төсөл дээр 15-25 жил гэсэн хугацааг тавьж өгөх тухай хөндөж байгаа. Хууль тогтоогчид энэ бүхнийг судалж хуульдаа тусгах шаардлагатай юм.