2013.09.19

О.Содбилэг: Монголын төр үндэсний компаниудаа дэмждэггүй

УИХ-аар баталсан хуваарийн дагуу эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Засгийн газраас санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид

гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, тэдгээрийг дагалдан зарим хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хороо маргаанаар дүүрэн байсан тул ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

Л.Энх-Амгалан: Үндэсний компаниудаа дэмжиж дөрөвхөн нэр төрлийн татварыг тогтворжуулна гэж байгаа бол өмнөхөөсөө сайжирсан биш муудаж байна.

Байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан: Монгол улсад 18 нэр төрлийн татвар хүчин төгөлдөр үйлчилдэг. Өмнө нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тухайлбал, Оюутолгой 18 нэр төрлийн татвараар тогтвортой байдлын гэрээ хийсэн. Гэтэл шинэ хууль батлагдаж гарснаар дотоодын болон гадаадын компаниудыг ялгахгүй гэж байгаа.

Өмнө нь байгуулсан гадаадын компаниудад маш хөнгөлөлттэй нөхцөлөөр 18 нэр төрлийн татварыг тогтоож өгчихөөд үндэсний компаниудаа дэмжиж дөрөвхөн нэр төрлийн татварыг тогтворжуулна гэж байгаа бол өмнөхөөсөө сайжирсан биш муудаж байгааг хэлмээр байна гэлээ.

Харин УИХ-ын гишүүн О.Содбилэг хэлэхдээ, Америкт байдаг компани жилд гурван хувийн хүүтэй зээл авах боломжтой. Манайд дотоодын банкнаас үндэсний компаниуд ойролцоогоор 18 хувийн хүүтэй зээд авдаг гэхээр маш их зөрүүтэй санхүүгийн эх үүсвэрийн асуудал гарч байгаа. Бусад орнуудад монгол руу бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ экспортлоход нь дэмждэг.

Монголд үндэсний компаниудаа дэмжих төрийн дэмжлэг огт байдаггүй. Дандаа хасч, торгож, хааж бүх төрлийн дарамт үзүүлдэг. Энэ 15 тэрбум гэдэг тоо хаанаас гарсан нь сонин байна. Яг яагаад 15 гэсэн нь хэлэлцүүлгийн үеэр гарч ирнэ байх. Хамгийн гол нь 15 тэрбумаас доош хөрөнгө оруулалттай компаниудаа яаж 15-аас дээш болгож гаргахаа хуульдаа бодлого болгож оруулах нь зүйтэй гэж бодож байна гэсэн юм.

Г.Батхүү: Байнгын хороо ажлын хэсэг байгуулан улам сайжруулан урт настай хууль гаргах ёстой.

Г.Батхүү гишүүний хувьд, орж ирсэн хуулиуд бүрэн гүйцэд, сайн, хүн болгоны сэтгэлд нийцсэн хууль орж ирээгүй байх гэж бодож байна. Үүн дээр ажиллахын тулд бид ярьж байгаа.

Байнгын хороо ажлын хэсэг байгуулан улам сайжруулан урт настай хууль гаргах ёстой. Гэхдээ аливаа хууль, эрх зүйн орчин цаг хугацаа, эдийн засгийн орчин гээд олон зүйлээс болж өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг.

Гарсан хууль тэдэн жилийн настай байна гэсэн шалгуур байхгүй. Тэгэхээр энэ хуулийг шинэчлэх, сайжруулах шаардлага байна гэж үзээд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар өргөн барьсан. Бид энэ хуулийг хэлэлцэх ёстой гэв.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь зөвхөн шинэчлэлийн Засгийн газрын явуулсан бодлогоос болоогүй. Өнгөрсөн Засгийн газар ч буруутай хэмээн АН-ынхан ярьж байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт буураагүй. Энэ оны есөн сарын байдлаар 15000 айлын орон сууц шинээр ашиглалтад орсон нь өнгөрсөн жилийнхээс 3000 орон сууцаар илүү байгаа.

Валютын нөөц багассан гэж шүүмжилж байгаа ч багасаагүй. Харин ч 2,7 тэрбум ам.долларын нөөц бий. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөөгүй, хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа гэсэн Эдийн засгийн хөгжлийн сайд хариулт гишүүдийг бухимдууллаа.