УИХ-ын гишүүн Д.Ганбат ерөнхий сайдад асуулга тавьжээ
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.09.25

УИХ-ын гишүүн Д.Ганбат ерөнхий сайдад асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхий сайд Н.Алтанхуягт Уул, уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалт болон Оюу толгойн ордын талаар асуулга тавьжээ.

Тэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуягт зургаан асуудлаар асуулга тавьж, хариугаа бичгээр ирүүлж, УИХ-ын нэгдсэн чуулганаар сонсгохыг хүсчээ.

Асуулгад Оюу толгойн анхны хөрөнгө оруулалтын зардал хэд болсон, зардлыг хэзээ нөхөж дуусах, Монголын тал 50-аас доошгүй хувьд нэмэгдүүлэн Шийдвэрлэх зорилтыг хэзээ биелүүлэх эсэх талаар дурдсан байна.

Мөн өмнөх жилүүдэд уул уурхай, газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын, бүтээгдэхүүн хуваахаар байгуулсан гэрээ нэг бүрийн үр ашгийн тооцоо зэргийг тайлагнахыг хүссэн аж.