Уул уурхайн сайд мэдээлэл хийнэ
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.09.24

Уул уурхайн сайд мэдээлэл хийнэ

Уул уурхайн яам салбартаа хийж хэрэгжүүлсэн ажлаа “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар дамжуулж олон нийтэд хүргэдэг. Тус яам энэ удаагийн хурлаа маргааш зохион байгуулахаар болсон байна.

Хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Дэд сайд О.Эрдэнэбулган, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид болоод яамны газар, хэлтэс, АМГ, ГТГ-ын удирдлагууд оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр төлөвлөжээ.