2013.09.19

УИХ-ын дарга “Энержи Ресурс” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын дарга тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байгаа говийн бүсэд ажиллалаа.

Говийн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд өрнөхийн зэрэгцээ нийгмийн бүтэц, уурхайжилт, гэр бүлээрээ амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалтад хэрхэн анхаарч байгаа талаар хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалынхан анхаарлаа хандуулсан байна.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Энд ажиллаж, амьдарч буй монголчуудын нийгмийн асуудлыг шийдэх анхны оролдлогыг хийсэн, хийж чадаж байгаад нь баяртай байна.

“Энержи Ресурс” компанийн ажилтнуудад зориулсан хороолол ашиглалтад оржээ.

Ажилтнууд тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд зориулсан нийгмийн дэд бүтцүүдийг бий болгож эхэлж байна. Энэ бол цаашид уул уурхай зөв явах гол асуудал. Энэ тал дээр “Энержи Ресурс” ХК их зүйл хийсэн байна гэлээ.

“Энержи Ресурс” компанийн ажилтнуудад зориулсан хороолол ашиглалтад оржээ. Одоогоор 300 гаруй өрх төвхнөөд байна. Мөн тус компани Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран 6,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, “Мөрөөдөл” нэртэй тохилог, орчин үеийн  цэцэрлэг, сургуулийн цогцолборыг ашиглалтад оруулжээ.